Үндэсний бөхийн аймгийн хурц арслан Дашцэрэнгийн Самданжамц нь Булган аймгийн Могод суманд 1968 оны долдугаар сарын таванд төрсөн. 1983 оноос эхлэн бөхийн гараагаа эхэлсэн. Эхийн талаас бөхийн удамтай. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Ж.Хорол түүний ээжийн талын хамаатан. 1989 оны аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлж " Аймгийн арслан " цолыг хүртсэн.
Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
1988
|
АХ-ын 67 жилийн ойн баяр наадамд хоёр давж гурвын даваанд Ц.Баярсайханд өвдөг шороодсон.
|
512
|
1989
|
АХ-ын 68 жилийн ойн баяр наадамд хоёр давж гурвын даваанд улсын заан С.Хүрэлбаатарт өвдөг шороодсон.
|
512
|
Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
1992
|
Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цолыг хүртсэн.
|
128
|
1996
|
Булган аймгийн баяр наадамд аймгийн начин С.Чулуунбаатараар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цолыг хүртсэн.
|
128
|
1997
|
Булган аймгийн баяр наадамд аймгийн арслан А.Ганболдоор долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
1998
|
Булган аймгийн баяр наадамд улсын начин П.Ганбаяраар зургаа давж шөвгийн гуравт шалгаран чимэг нэмсэн.
|
192
|
1999
|
Булган аймгийн баяр наадамд аймгийн начин М.Батжаргалаар долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
2000
|
Булган аймгийн баяр наадамд сумын заан Д.Баянмөнхөөр долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
2002
|
Булган аймгийн баяр наадамд сумын заан А.Сүмбээгээр долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
2004
|
Булган аймгийн баяр наадамд сумын заан Б.Ариун-Эрдэнэд өвдөг шорооодон үзүүрлэж чимэг нэмсэн.
|
128
|