Дашийн Адилбиш
Дашийн Адилбиш (1917 онд Монгол улсын Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуунд /өнөөгийн Өвөрхангай аймгийн Тарагт сум/ төрсөн-1993 онд Улаанбаатар хотод нас баржээ)-Монгол Улсын улс төрч, дипломат хүн.
1934 онд Монголтрансын жолооч бэлтгэх сургуульд сураад Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Дансранбилэгийн Догсомын жолоочоор ажиллаж байжээ.
1942 онд ЗХУ-ын Москва хотод Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын дээд сургуулийг төгсөөд улс төрийн ажил эрхэлж байсан.
1946 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга.
1950-1953 онд ЗХУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр зөвлөх,
1953-1956 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайд, мөн БНЧСУ-л хавсран суугаа Элчин сайдын алба хашсан.
1956-1957 онд Гадаад Явдлын Яамны сайд,
1957-1959 онд БНУнгар улсад суугаа Элчин сайд,
1962-1963 онд БНМАУ-аас Энэтхэгт суугаа Элчин сайд,
1973-1978 онд БНМАУ-аас Югославт суугаа Элчин сайдаар тус тус ажиллажээ.
1993 онд Улаанбаатар хотод нас барсан.
Гэр бүл
засварлахэхнэр:-Ц.Дуламжав Төв аймгийн болон улсын эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан.
Шагнал
засварлахТөр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, Сүхбаатарын одон болон ойн медалиудаар шагнажээ. Мөн зарим гадаад улсын медалиудаар шагнуулсан байна.
1956 онд Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд дипломат цол хүртсэн.