Дашзэвэгийн Сэржамц

Намтар засварлах

 
Дашзэвэгийн Сэржамц

Дашзэвэгийн Сэржамц 1949 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ихэр хэмээх газарт төрсөн

Боловсролын байдал засварлах

1958-1969 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль

1969-1970 онд МУИС-ийн бэлтгэл анги

1970-1975 онд Киев хотын улсын их сургууль төсгч, математик-эдийн засагч мэргэжил эзэмшсэн

1976-1979 онд Болгар Улсын Нийгмийн ухаан, нийгмийн удирдлагын академи

1983-1986 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантур

Хөдөлмөр эрхлэлтийн байдал засварлах

1975-1976 онд Статистикийн төв газрын Тооцоолон бодох төвд инженер-эдийн засагч

1976-1989 онд Намын дээд сургуульд багш

1989-1990 онд Улс төрийн дээд сургуульд багш

1990-1993 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд секторын эрхлэгч, захирал

1994-1995 онд Төрийн захигаа, удирдлагын хөгжлийн институтийн Төрийн бодлого судлах төвийн эрхлэгч

1995-1999 онд Монгол Улсын Үнэт цаасны хороонд Ажлын албаны дарга, Зах зээл зохицуулалтын хэлтсийн дарга

1999-2001 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хэлтсийн дарга

2001-2019 онд Удирдлагын академид багш

2018-2023 онд Монголын бурханы шашинтны төв-Гандандэгчэнлин хийдэд менежментийн зөвлөх

Доктор, профессор Д.Сэржамцын бүтээлийн жагсаалт   засварлах

Нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага засварлах

1.   “Совершенствование информационного обеспечения труда руководителя промышленных предприятий. (на опыте  МНР), диссертация кондитатскых наук г.Москва, 1986 год, 17,5 п.л.

2.   Менежмент сурах бичиг, зохиогч Я.Шуурав, Д.Сэржамц, Д.Ганбаатар Улаанбаатар хот, 2017 он, 42,3 хэвлийн хуудас

Судалгааны тайлан засварлах

1.   Төрийн захиргааны байгууллагын зүгээс иргэдэд үзүүлэх мэдээллийн үйлчилгээний хариуцлага, үр дүнг дээшлүүлэх нь” сэдэвт Канадын олон улсын хөгжлийн судалгааны төвөөс санхүүжүүлсэн төсөл. Захиалагч байгууллага нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хамтран хэрэгжүүлэгч байгууллага нь Удирдлагын академи, 2009 он, Уг төслийг удирдсан

2.   “Сангийн менежментийг боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт Засгийн газрын захиалгат төсөл, 2008 он, Уг төслийг удирдсан.

3.   “Төрийн байгууллагын мэдээллийн урсгалын судалгаа” сэдэвт Засгийн газрын захиалгат төсөл, 2007 он, Уг төслийг удирдсан

4.   Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр нийгэм хангамжийн яамны чиг үүрэгт хийсэн шинжилгээний төсөл, Захиалагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, 2007 он, судалгаанд шинжээчээр оролцсон

5.   “Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээ” сэдэвт Засгийн газрын захиалгат төсөл, 2006 он, Уг төслийг удирдсан

6.   “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал” сэдэвт Засгийн газрын захиалгат төсөл, 2005 он, Уг төслийн зөвлөхөөр ажилласан.

7.   “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн сан бий болгох” сэдэвт Дэлхийн банкны санхүүжилт оролцоотойгоор явуулсан төслийг боловсруулж хэрэгжүүлэх ажил, 2000-2002 он, Уг төслийн захиалгын даалгаврыг боловсруулах, ажлын төслийг хүлээн авч хэрэгжүүлэх ажлыг удирдсан.

8.   “Монголын хөрөнгийн бирж дэх үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны мэдээллийн санг бүрдүүлж ашиглах нь” сэдэвт ажлын төсөл, 1996-1998 он, Уг төслийг боловсруулж, хэрэгжүүлэхэд шинжээчээр оролцсон.

9.   “Төрийн бодлогын судалгаанд зориулсан мэдээллийн бааз бүрдүүлж ашиглах аргачлал” сэдэвт Засгийн газрын захиалгат төсөл, 1993-1994 он, Төслийн багт судлаачаар ажилласан. (Нууцын зэрэглэлтэй)

10.  “Нийгмийн шинэчлэлийн тулгуур бодлого,  олон нийтийн сэтгэл зүйн чиг хандлага” сэдвээр Засгийн газрын захиалгатай олон үе шаттай шуурхай судалгаа. 1990-1995 он, судалгааг удирдсан.

11. “Ажилгүйдэл, ядуурлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1992-1994 он, төслийн удирдагчаар ажилласан.

12. “Зүүн хойт Азийн  орнуудын хамтын ажиллагаа, түүнд Монгол Улсын оролцох боломж, тулгамдсан асуудал” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1990-1994 он, судалгаанд шинжээчээр оролцсон

13. “Хуучин ЗХУ-д төлөх их өрийн асуудал, түүнийг шийдвэрлэх боломж” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1993 он, Түүнд судлаачаар оролцсон. (Нууцын зэрэглэлтэй)

14. “Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын эдийн засгийн нэгдмэл орон зай, хөгжлийн хандлага. тулгамдсан асуудал” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1992-1994 он, Судалгаанд шинжээчээр оролцсон.

15. “БНХАУ-ын эдийн засгийн шинэчлэл, хандлага, сургамж” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1990-1994 он, судалгаанд шинжээчээр оролцсон.

16. “Зөвлөлт Холбоот Улсад явагдаж буй нийгмийн шинэчлэл, түүний Монгол Улсад үзүүлэх үр дагавар” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1990-1994 он,  судалгаанд шинжээчээр оролцсон.

17. “Монгол Улсад шинэчлэлийг гүнзгийрүүлэх нийгэм сэтгэл зүйн орчин, түүний өөрчлөлтийн хандлага” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1990-1994 он, судалгаанд шинжээчээр оролцсон.

18. “Монгол төрийн зүтгэлтний шинж, уламжлал шинэчлэлийн залгамж чанар” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1992-1994 он, судалгаанд шинжээчээр ажилласан.

19. “Монгол Улсын  үндэсний хөгжлийн үзэл баримтлалын зангилгаа асуудлууд, тэргүүлэх чиглэл” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1991-1994 он, судалгаанд шинжээчээр ажилласан.

20. “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1991-1993 он, төслийн удирдагчаар ажилласан.

21. Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд “Засаг захиргаа-нутаг дэвсгэрийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх нь” сэдвээр Засгийн газрын захиалгатай төсөл, 1991 он, төслийг удирдсан.

22.  “Бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн цогцолбор төлөвлөгөө” программыг боловсруулах Дорноговь аймгийн захиалгатай төсөл, 1988 он, судлаачаар оролцсон.

23.  “Хөдөлмөрийн бүтээмж-90” цогцолбор программыг  боловсруулж хэрэгжүүлэх Дархан хотын захиалгатай төсөл, 1987-1989 он, судлаачаар  оролцсон.

24. Тооцоолон бодох төв байгуулж, статистикийн мэдээлэлд автоматжуулсан боловсруулалт хийх талаар НҮБ-аас хэрэгжүүлсэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн захиалгатай төсөл, 1975-1976 он, төслийн багт гүйцэтгэгчээр орж ажилласан.

25. “Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээ” Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн захиалгатай төслийн судалгааг удирдсан. 2006 он.

26. “Сангийн менежментийг боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулалтын нийгэм эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгатай төслийн судалгааг удирдсан, 2009 он.

27. “Төрийн захиргааны байгууллагын зүгээс иргэдэд үзүүлэх мэдээллийн үйлчилгээний хариуцлага,  чанарыг дээшлүүлэх нь” сэдэвт төслийн төслийн судалгааг уирдсан. Захиалагч байгууллага нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гүйцэтгэгч байгууллага нь Удирдлагын академи, 2009 он, Төслийн судалгааны тайланг монгол болон  англи хэлээр бичсэн. 

28. “Төрийн байгууллагын мэдээллийн урсгалын судалгаа” сэдэвт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгатай судалгааг удирдсан, 2008 он.

29. “Дархан ус суваг ХК-ийн санхүүгийн байдал, чадамжийн индекс” сэдэвт тус компани болон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгатай төслийн судалгааг удирдсан, 2010 он.

30.  “Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны судалгаа” сэдэвт Цагдаагийн ерөнхий газрын захиалгатай нууцын зэрэглэл хамаарах судалгааг удирдсан. 2013 он

Эрдэм шинжилгээний илтгэл засварлах

1.    “Төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа мэдээллийн үйлчилгээний чанар хариуцлагыг дээшлүүлэх  асуудал” сэдвээр илтгэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академийн хамтран Төрийн ордны “Б” танхимд 2010 оны 12 дугаар сард зохион байгуулсан Эрдэм шинжилгээний бага хуралд, Улаанбаатар хот, 1 хэвлийн хуудас.

2.    “Сангийн менежментийг боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх асуудал” сэдвээр илтгэл, Удирдлагын академиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд, 2009 оны 12 дугаар сард, Улаанбаатар хот, 1 хэвлийн хуудас.

3.    “Төрийн байгууллагын мэдээллийн урсгалыг судлах арга зүйн асуудал ” сэдвээр илтгэл, Удирдлагын академиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд, 2008 оны 11 дүгээр сард, Улаанбаатар хот, 1 хэвлийн хуудас.

4.    “Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээний үр дүн” сэдвээр илтгэл, Удирдлагын академиас зохион байгуулсан  эрдэм шинжилгээний  бага хуралд, 2007 оны 12 дугаар сард, Улаанбаатар хот, 1 хэвлийн хуудас.

5.    “Төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийн шинжилгээний арга зүйн асуудал” сэдвээр илтгэл, Удирдлагын академиас зохион байгуулсан  эрдэм шинжилгээний  бага  хуралд, 2006 оны 12 дугаар сард, Улаанбаатар хот, 1 хэвлийн хуудас.

6.     “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдвээр илтгэл, Удирдлагын академиас зохион байгуулсан  эрдэм шинжилгээний  бага хуралд, 2005 оны 11 дүгээр сард, Улаанбаатар хот, 1 хэвлийн хуудас.

7.     “Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн хөгжлийн асуудал” сэдвээр үндсэн  илтгэл, Монгол Солонгосын эдийн засгийн хөгжлийн нийгэмлэгээс зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд, 1998 оны 5 дугаар сард, Улаанбаатар хот, 2 хэвлийн хуудас.

8.     “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах байгууллагыг хөгжүүлэх тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл, Хөрөнгийн бирж байгууллагдсаны 8 жилийн ойд зориулсан онол практикийн бага хуралд, Төрийн ордны “Б” танхимд, 1998 оны 1 дгээр сард, Улаанбаатар хот, 1,3 хэвлийн хуудас.

9.     “Тэтгэврийн шинэчлэлд үнэт цаасны зах зээлийн үзүүлэх нөлөөг хүчтэй болгох нь” сэдвээр илтгэл,  Монгол Улсын Их Хурлын нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны эдийн засгийн хөгжлийн институт, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулсан олон улсын семинарт, Төрийн ордны “Б” танхимд, 1997 оны 12 дугаар сард, 1,7 хэвлийн хуудас.

10.  “Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн хөгжлийн асуудал” сэдвээр илтгэл, Казакстаны Үнэт цаасны үндэсний комисс, Дэлхийн банкны эдийн засгийн хөгжлийн институт, Зах зээлийн эдийн засгийн олон улсын төв ”Арман”  зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулсан олон улсын семинарт, Алма-Ата хот, 1996 оны 9 дүгээр сард, 2,0 хэвлийн хуудас.

11.  “Монгол Улсын нийгмийн хөгжлийн уламжлал шинэчлэлийн залгамж чанар” сэдвээр үндсэн илтгэл, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, БНХАУ-ын дэлхийн хөгжлийн судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд, 1994 оны 1 дүгээр сард, Улаанбаатар хот, 2 хэвлийн хуудас.

12.  “Монгол Улсын нийгмийн шинэчлэл, хөгжлийн асуудал” сэдвээр илтгэл, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, БНХАУ-ын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд, Бээжин хот, 1993 оны 3 дугаар сард, 1,6 хэвлийн хуудас.

13.  “Удирдах ажилтны мэдээлэл боловсруулж ашиглах арга барил” сэдвээр илтгэл, Намын дээд сургуулиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд, 1987 оны 2 дугаар сард, Улаанбаатар хот, 1,4 хэвлийн хуудас.                           

14.  “Удирдлагын мэдээлэл хангамжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр илтгэл, Намын дээд сургууль, Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд, 1983 оны 10 дугаар сард, Улаанбаатар хот, ЗХУ-ын шинжлэх ухаан, соёлын төв, 1,5 хэвлийн хуудас

15. “БНМАУ-ын үйлдвэржүүлэлтийн бодлогын онцлог” сэдвээр илтгэл, БНБАУ-д суугаа ЗХУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Социалист байгуулалтын онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд, 1977 оны 10 дугаар сард, Софи хот, 1,7 хэвлийн хуудас.

16. “Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний төвийн хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд “Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн харилцаа, эдийн засгийн эргэлтэд оруулах нь” сэдвээр илтгэл тавьсан, 2011 он, 0,5 хэвлийн хуудас

17. “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Төрийн мөнгөний бодлогын тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан, Хурлын илтгэлийн эмхэтгэл, 2015 он, 5-12 дахь тал 

Эрдэм шинжилгээний өгүүлэл засварлах

1.    “Төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд мэдээлэл харилцаа холбооны технологийн ашиглалтыг дээшлүүлэх арга зам” (Монгол Улсын жишээн дээр),Б.Ариунаа, Б.Нарантулга, Б.Бямбадорж нартай хамтран бичсэн, (DREAM I.T. development research do empower all Mongolians through information technologe. Helena Grunfeld and Maria Ng Lee Hoon, Editors, Published by Datacom Co.Ltd., Ulaanbaatar, 2013. 17-22 p)

2.   “Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийх арга зүйн асуудал” сэдэвтэй өгүүлэл, Удирдлагын академийн 85 жилийн ойг тохиолдуулан “Менежментийн сэтгэлгээнд өргөх хандив” хэмээх тусгай дугаар “Удирдахуйн онол, практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний бичиг /2009 он/, Удирдлагын академийн хэвлэлийн газар, 90-99 дэх тал, 1,3 хэвлийн хуудас.

3.    Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн хандлага /БНСУ-ын Данкугийн их сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл № 15 англи хэлээр хэвлэгдсэн/ Сөүл хот, Данкугийн их сургуулийн хэвлэлийн газар, 128-141 дэх тал.

4.    Совершенствование информационного обеспечения труда руководителя в условиях нового хозяйственного механизма /Ученые записки, (специальный выпуск) Госизд. МНР, г. Улан-Батор, 1988 г., 62-73с /

5.   Удирдах ажилтны мэдээлэл хангамжийг боловсронгуй болгох асуудал /Москвагийн нийгмийн ухааны академийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд орос хэл дээр хэвлэгдсэн, 134-140 дэх тал/

6.   Монгол Улсын төрийн мөнгөний бодлогын тулгамдсан асуудал. /Стандарт сэтгүүлийн 3 дугаар, 23-31 хуудас, 2016 он/

Орчуулга засварлах

1.    К.К.Сиогийн “Менежерийн эдийн засаг” /онол, бодлого, жишээ/ сурах бичгийн 2 дугаар боть, Б.Баясгалантай хамтарч орос хэлнээс орчуулсан, Удирдлагын академи, Улаанбаатар хот, 2005 он, 45 хэвлэлийн хуудас.

2.   Вольфанг Хойер,  “Бизнес хийх ухаан” номын 1 ба 2 дугаар боть, /гарын авлага/, орос хэлнээс Ц.Аюурзана, Д.Норовсамбуу, Г.Цэдэндагва, С.Доржсүрэн, Д.Мангалжав нартай хамтран орчуулсан, 1991 он, Улаанбаатар хот, Соёмбо хэвлийн газар, 21,4 хэвлэлийн хуудас

Номд бичсэн бүлэг, зүйл засварлах

1.   Шинжлэх ухааны академаас эрхлэн хэвлүүлсэн “Монголын төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил (манай эрний өмнөх 3 дугаар зуунаас манай эрний 20 дугаар зуун)” номын 2 дугаар ботийн “Засаг захиргаа-нутаг дэвсгэрийн байгууламжийн шинэчлэлт: шаардлага, явц, ирээдүй” гэсэн 5 дугаар бүлэг, хамтран зохиогч Т.Энэбиш, 1995 он, Улаанбаатар хот, 3 хэвлэлийн хуудас

2.   “Удирдлагын тодорхой ситуацын шинжилгээ” гарын авлагын 3 дугаар бүлэг, Д.Цэрэндорж, Б.Эрдэнэсүрэн нартай хамтран бичсэн, Улаанбаатар хот, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар хот, 1981 он, 1,5 хэвлэлийн хуудас

3.   Социалист үйлдвэрлэлийн удирдлага (онол, практикийн асуудал) сурах бичгийн  7 дугаар бүлгийг Д.Мангалжавтай хамтран бичсэн, Улаанбаатар хот, Улсын хэвлэлийн газар, 1977 он, 3,2 хэвлэлийн хуудас

4.   Монгол төрийн эдийн засгийн бодлого: сорилт, сургамж, асуудал 1911-2018 номын “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлого” доктрант Б.Ариунтуултай хамтран бичсэн. 355-376 дахь тал, Улаанбаатар хот, 2019 он

Хянан тохиолдуулсан буюу редактораар ажилласан бүтээл засварлах

1.   К.К.Сиогийн “Менежерийн эдийн засаг” /онол, бодлого, жишээ/ сурах бичиг,  редакторласан, Принтинг хэвлэлийн газар, 2006 он, 87,5 хэвлэлийн хуудас