Дашдоржийн Наранжаргал
Дашдоржийн Наранжаргал нь Оном сангийн үүсгэн байгуулагч тѳдийгүй сангийн үйл ажиллагаа, хэтийн чиглэл зэргийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэн ажилладаг. Д.Наранжаргал 2005 онд Бээжингийн Их Сургуулийн Анагаах Ухааны Салбарыг хүний их эмчээр тѳгссѳн.
Түүнчлэн Хятад улс даяар нэр хүндтэй Бээжингийн Их Сургуулийн 3-р эмнэлгийн ерѳнхий мэс заслын резидэнт хѳтѳлбѳрт орсон анхны гадаад эмэгтэй оюутан юм. Бээжингийн Их Сургуулийн Анагаах Ухааны Салбарт суралцаж байх хугацаандаа АНУ-ын Айовагын Их Сургуулийн (University of Iowa) Физиологи, биофизикийн тэнхимд зочин эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан ба тѳгсѳлтийн дадлагаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Кембрижийн Их Сургуулийн (University of Cambridge) Адденброокийн эмнэлэгийн ерѳнхий мэс заслын тасагт хийсэн. Улмаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ноттингхамын Их Сургуулийн (University of Nottingham) Анагаах ухааны салбарын Радиологийн тэнхимд 2010 онд докторын зэргээ хамгаалсан.
Ноттингхамын Их Сургуульд докторантад суралцаж байхдаа НҮБ-ийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллага буюу ЮНЕСКО-гийн шилдэг залуу эмэгтэй эрдэмтэдэд зориулсан шагналыг хүртсэн анхны Монгол эмэгтэй болсон. Энэ шагналыг жил бүр 15 залуу эмэгтэй эрдэмтэнд олгодог ба тив бүрээс 3 эмэгтэйд олгодог уламжлалтай. Ноттингхамын Их Сургуульд 2014 он хүртэл эрдэм шинжилгээны ажилтан, багшаар ажиллаж хүний тархиний үйл ажиллагааг соронзон резонанст томографыг ашиглан судалсан. 2012 онд Канад улсын Гранд Чалленжес (Grand Challenges Canada) байгууллагын Дэлхийн Эрүүл Мэндийн Одод (Stars in Global Health) нэртэй том нѳлѳѳтѳй ѳвѳрмѳц санааг (Bold Ideas with Big Impact) дэмжих хѳтѳлбѳрийн хүрээнд Вирүст Хепатитын Эсрэг Авах Арга Хэмжээ сэдэвт тѳсѳл дэвшүүлж санхүүжилт авсан нь Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийн эхлэлийг тавьсан. Доктор Д.Наранжаргал нь 5 эрдэм шинжилгээний ѳгүүллэг, 25 судалгааны илтгэлийн хураангуйг олон улсын эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан.
Тэрээр ѳѳрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан Монгол улсад ѳѳрийн мэдлэг чадвараа зориулахаар сэтгэл шулуудан ажиллаж байгаагийн илрэл нь хүн ардын эрүүл мэнд сайн сайхан амьдралын тѳлѳѳ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа явдал юм. Доктор Д.Наранжаргал нь чөлөөт цагаараа аялаx, ном уншиx, орчуулга хийх дуртай. 2004 онд Бумбын сургааль буюу Орчлонг Танихуйн Гэгээн Шастир номыг хятад хэлнээс хөрвүүлэн гаргасан.