Дарьсүрэнгийн Ням-Осор

Дарьсүрэнгийн Ням-Осор (1928 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн -2017 онд нас барсан)- Монгол Улсын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат Ажилтан, БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны Сайд.

1939-1945 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын бага сургууль, Хүн эмнэлгийн техникумд суралцаж,

1949-1954 онд ЗХУ-ын Москва хотод Эм зүйн дээд сургууль төгссөн Монголын анхны мэргэжлийн эм зүйч байлаа.

Тэрээр 1945-1946 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын аптект эм найруулагч,

1946-1948 онд Чойбалсан аймгийн эмийн сангийн эрхлэгч,

1949-1954 онд Улсын эм бэлтгэлийн газарт эмийн сангуудын асуудал эрхэлсэн байцаагч,

1954-1962 онд Эмийн Заводын дарга, ерөнхий инженер, лабораторийн эрхлэгч,

1962-1973 онд Улсын эм, хангамж үйлдвэрлэлийн газрын дарга,

1973 оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэл Эрүүлийг Хамгаалах яамны 1 дүгээр орлогч сайд,

1973 оны 5 дугаар сараас 1986 оныг хүртэл БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайд,

1986-1991 онд Анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүний ажилтнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна.

Гавьяа шагнал

засварлах

Түүний гавьяаг өндөрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Болгар улсын "Георгий Дмитров"-ын медалиар шагнуулсан байна.