Дархан Кыдырали

КЫДЫРАЛИ ДАРХАН КУАНДЫКУЛЫ

Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч
КЫДЫРАЛИ ДАРХАН КУАНДЫКУЛЫ

1974 оны 4-сарын 16-ны өдөр (43 настай)

Бүгд Найрамдах Казахстан Улсын, Өмнөд-Казахстан муж, Тулкибас район

Түүх

Олон Улсын Түрэг Академи

«Егемен Казахстан»  төрийн сонин

Аль-Фарабийн нэрэмжит Казахын үндэсний их сургууль

Мармарагийн их сургууль

Докуз Эйлюлийн  их сургууль

Эгэйн их сургууль

Стамбулын их сургууль

Түүхийн ухааны доктор (2010)

БН Казахстан Улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн

Азербайжаны ШУА-ийн хүндэт доктор

Монголын ШУА-ийн хүндэт доктор

Түүхч, Алаш судлаач, түрэг судлаач

Казахстан улсын залуучуудын «Дарын» (авяьас) нэрэмжит шагналтан

Мажар улсын Офицерийн загалмай орден

Азербайжан улсын «Достлуг» орден

Дархан Куандыкулы Кыдырали  (1974,  4 сарын 16, Тулкибас район, Өмнөд Казахстан муж) – Казахстаны эрдэмтэн-түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, БН Казахстан Улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч (2014 оноос), «Егемен Казахстан» улс нийтийн сонин»  Хувьцаат компанийн удирдлагын тэргүүн (2016 оноос)

 Товч намтар

Кыдырали овогтой Куандыкулы дархан 1974 оны 4-р сарын 16-ны өдөр Өмнөд Казахстаны Тулкибас районд төрсөн. Аль-Фарабийн нэрэмжит Казахын үндэсний их сургууль (1991-1992 онд), Мармарагийн их сургууль (1992-1996 онд), Докуз Эйлюлийн  их сургууль (1996-1997 онд), Эгэйн их сургууль (1997-1998 онд), Стамбулын их сургууль (1998-2001 онд) зэрэгт суралцсан. Стамбулын их сургуульд философийн докторын зэрэг хамгаалсан.  Аль-Фарабийн нэрэмжит Казахын үндэсний их сургуульд түүхийн шинжлэх ухааны (Science Dr.)  докторын диссертацийг хамгаалан  докторын  (2010) зэрэг хүртжээ.

Гэр бүл, хувийн амьдрал

Эхнэртэй. Таван хүүхэдтэй.

Ажил

2001-2005 онд Х.А. Яассавигийн нэрэмжит Казах-түрк олон улсын их сургууль, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхмийн эрхлэгч, захиргааны удирдагч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,

2005-2006 онд Л.Н. Гумилевийн нэрэмжит Евразийн их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доцент,

2006-2007 онд Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Соёлын төвийн захиралын орлогч,

2007-2008 онд Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны Яамны боловсрол, шинжлэх ухаан хариуцсан зөвлөх,

2008-2009 онд Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын секторын эрхлэгч, шинжээч,

2009-2012 онд  Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн төлөөгчийн орлогч,

2012 оноос Казахстаны Зохиолчдын холбооны Удирдлагын гишүүн,

2012 онд Түрэг Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч,

2014 оноос Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч,

2014 оноос Түрэг ертөнцийн  ШУА-ийн холбооны нарийн бичгийн газрын тэргүүн,

2015 онд  ЮНЕСКО-гийн Париж хот дахь Төвд  «Түрэг ертөнц ба Коркытын өв» олон улсын соелын үйл ажиллагааг,  НҮБ-ын Нью-Йорк хот дахь Төвд  « Торгон замын хамтын ажиллагаа ба 2030 төлөвлөгөө» нэртэй олон улсын бага хурал зохион байгуулан явуулсан,

2016 оноос «Егемен Казахстан» төрийн сонин  Хувьцаат компанийн удирдлагын тэргүүн

Эрдэм шинжилгээ, уран бүтээл

·        Мұстафа Шоқай. Анкара, 2001 .

·        Тараз тарихы. Тараз, 2005 .

·        Түрік халықтары әдебиеті тарихы (хамтын бүтээл). Туркестан, 2005.

·        Мұстафа Шоқай. Астана, 2007 .

·        Ұлық Түркістан. Астана, 2008 .

·        Атымды адам қойған соң... Астана, 2008 .

·        Жерұйық. Астана, 2009 .

·        Мұстафа. Астана, 2012 .

·        Нүүдэлчин овог аймгуудын угсаа гарал (Ашина, Эргүнэхон).Астана,2017.

Эрдэм шинжилгээний хамтын бүтээлүүд

·        Қыдырәлі Д., Цэвээндорж Д., Энхтөр А., Базылхан Н., Далантай С., Буянхишиг С., Умиров К., Мөнхбат Н.  «Шивээт улаан-2016» археологиялық қазба зерттеу нәтижелер. «Шивээт улаан-2016» археологийн малтлага судалгааны үр дүн. -Астана, 2017.- 68.

·        Цэвээндорж Д., Энхтөр А., Кыдырлаи Д., Напил Б., Далантай С., Умиров К., Буянхишиг Ц., Мөнхбат Н.   "Шивээт улааны археологийн дурсгалын малтлага судалгаа" экспедицийн 2016 оны хээрийн шинжилгээний ажлын тайлан// Монголын археологи-2016. -Улаанбаатар, 2017.-205-217. 

  • Кыдырәлі Д., Цэвээндорж Д., Энхтөр А., Базылхан Н., Далантай С.,  Буянхишиг Ц., Умиров К., Н. Бөгенбаев, Мөнхбат Н.   "Шивээт улаан -2016, 2017" археологиялық қазба зерттеу нәтижелері" Халықаралық Түркі академиясы, Моңғолия Тарих, археология институтының  бірлескен экспедициясының  ғылыми есебі. -Астана: Ғылым баспасы, 2017.-182 бет (Қазақша, моңғолша, брошюр)

Гавьяа, шагнал

o  Улсын  залуучуудын «Дарын» (авяьас) нэрэмжит шагнал

o  «Күлтэгин» нэрэмжит шагнал

o  «Түрэгийн ертөнцийн төлөө хувь нэмэр» шагнал

o  «Түрэгийн ертөнцийн төлөө зүтгэл» шагнал

o  «Казахстаны ард түмний чуулган -  20 жил»  ойн медаль

o  Тусгаар тогтносон улсуудын холбооны Парламентийн чуулганы Зөвлөлийн «Хэвлэл, мэдээлэлийн хөгжилд оруулсан гавьяа» энгэрийн медаль,

o  «Түрэгийн түүх, соелын төлөө хувь нэмэр»  «Йени Түрк улс» стратегийн судалгааны төвийн алтан медаль,

o  Мажар улсын Офицерийн загалмай орден

o  Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн зарлигаар «Достлуг» орден гардуулсан,

o  Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт жуух бичиг,

o  «Мэдээлийн салбарын тэргүүлэгч» (2017 он) энгэрийн тэмдэг