Дарайсүн гүдэн хаан

— «Дарайсүн Хүдэн хаан» гээд холбогдов —

Дарайсүн Гүдэн хаан нь 1520 оны цагаан луу жил төрсөн Боди Алаг хааны ахмад хөвгүүн.

Дарайсүн Гүдэн хаан
Монголын хаан

Орчин үеийн зураг
Төрсөн огноо 1520
Өнгөрсөн огноо 1557
Удаах Түмэн засагт хаан
Эцэг Боди Алаг хаан
Ургийн овог Боржигин

Лу алтан товчид өгүүлсэн нь:... Энэ хааны үед төр улс төвшдөж зургаан их улс /зургаан түмэн/ нэгдэж энхжин жаргуулав гэжээ.

Улс төрийн үйл ажиллагааЗасварлах

Дарайсүн 1548 оны шар бичин жил дор хаан ширээнд суужээ.Боди Алаг хааныг төр барьж ахуйд Зүүн Монголын баруун гар гурван түмний дотор Түмэд түмэн маш хүчирхэг болсон байв. Түмэдийн удирдагч нь Алтан хан байв. Дарайсүн хаан Алтан хан болон Мин улсын хүчинд шахагдан 1547 оны орчим одоогийн Жирэм аймгийн Хүрээ хошууны орчим нүүдэллэн очоод тэндээ Гүдэн хаан хэмээн алдаршиж, их төрөө төвшитгөн гүр улсаа энхжүүлэв. Дарайсүн гүдэн хаан 1548 оноос 1557 оны улаагчин могой жил хүртэл 10 орчим жил Монголын хаан ширээнд суугаад 38 насан дор насан өөд болжээ.

Гэр бүлЗасварлах

ХөвүүдЗасварлах

  1. Түмэн засагт хаан
  2. Зонт дурал
  3. Ёнду дурал
Өмнөх
Боди Алаг хаан
Монголын хаан
1548-1557
Дараах
Түмэн засагт хаан