Данийн Ханы Номын сан
Данийн Ханы Номын сан (Дани хэл: Det Kongelige Bibliotek)- Дани улсын үндэсний номын сан (Копенхаген хот). Скандинави болон дэлхийн хамгийн том номын сангуудын нэг юм.
Ханы номын санд түүхийн олон баримт бичгийг агуулдаг бөгөөд Дани улсад 17-р зуунаас хойш хэвлэгдсэн бүх бүтээл тус номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Номын санг 1648 онд III Фредерик хаан Европын олон бүтээлийн цуглуулга дээр үндэслэн байгуулжээ. 1793 онд олон нийтийн хүртээл болсон байна.
1989 онд тус номын сангийн сан хөмрөгийг Копенхагены их сургуулийн номын сан, 2005 онд Данийн байгалийн түүх, анагаах ухааны үндэсний номын сангийн фондтой нэгтгэсэн байна. Өнөөдөр номын сан нь Копенхагены их сургуулийн гурван барилга, Слотсхолмен арал дээрх гол барилга гэсэн дөрвөн барилгыг эзэмшдэг.