Данзанхүүгийн Цогдэлгэр
Данзанхүүгийн Цогдэлгэр (1957 онд Энэтхэг улсын массури мужид төрсөн- 2015 онд АНУ-д нас барсан)- “Инээмсэглэл” хамтлагийн гитарч, хөгжмийн авъяаслаг зохиолч.
Түүний эцэг 1937 оны хэлмэгдүүлэлтээс дайжиж Энэтхэгт очиж суурьшжээ. Сүүлд Гандангийн дэд хамба Дагвадоржийн зүтгэлээр 1972 онд 2 айл нь эх орондоо иржээ Тэгэхэд 16 настай байсан, англи хэлтэй монголоор муу ярьдаг 2 хүү: хожмын орчуулагч Ч.Бүрэнбаяр, Инээмсэглэл хамтлагийн Д.Цогдэлгэр нар юм.
Д.Цогдэлгэр радиогийн ажилтан байсан.
Тэрээр алдарт "Инээмсэглэл" хамтлагийн олон дууны аяыг зохиожээ.