Данзанноровын Хүү

Данзанноровын Хүү нь Монголын зохиолч, шүүмжлэгч, багш юм.

Тэрээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт 1950 онд төржээ. 1969 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1973 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1973 оноос Өмнөговь, Улаанбаатар хотод багш, хотын ХЗЭ-ийн хороонд хэлтсийн дарга, боловсролын төвд мэргэжилтэн, АБЯ-ны хэвлэлийн газарт ахлах редактор, 1993 онд Багшийн сургуульд тэнхимийн эрхлэгч, профессор багшаар ажиллаж байна.

  • Бодол, эргэцүүлэл (1989)
  • Газарч жаалууд (1989)
  • Гурван сайхан үг (1990)
  • Уран зохиолын сургалтын хүмүүжүүлэх онцлог (1993)
  • Ам цагаан хулгана (1995)
  • Ертөнцийн тулгуур ухаарал (1999)
  • Монгол зохиол дахь мөнх тэнгэрийн үзэл” (2004)
  • МЗЭ-ийн шагнал (2000)