Дамдины Эрдэнэбалсүрэн

Дамдины Эрдэнэбалсүрэн (1967 онд төрсөн)- Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 2-р сарын 6-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажилласан.

Намтар засварлах

1985-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуульд сурч эрх зүйч мэргэжлээр магистраар төгссөн.

Тэрээр 1991-2004 онд Ховд аймгийн Прокурын газар ажилласан.

2012-2023 онд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч.

Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган 2023 12-р сарын 4-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон байна. Тус чуулганаас Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нийт гишүүн орнуудын олонхын саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн гурван удаа нэр дэвшин өрсөлдөж байсан бол ийнхүү анх удаа сонгогдсон бөгөөд эхний санал хураалтаар Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 114 орны 81 санал авсан байна. Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрддэг бөгөөд тэдгээрийн 6 нь 3 жил тутамд 9 жилийн хугацаатай сонгогддог. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа 2024-2033 он хүртэл хэрэгжинэ.

Олон улсын эрүүгийн шүүхэд Монголын шүүгч өрсөлдөн сонгогдоход Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын дээд шүүх, Гадаад харилцааны яам, НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Брюссель дэх Элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.

ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 123 улс батласан. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орсон байна.