Дамдины Ганзориг
Дамдины Ганзориг (1976 онд Улаанбаатар хотод төрсөн) -2020 оны 6-р сараас Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч.
Намтар
засварлахТэрээр 1984-1994 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.
1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж эрхзүйч мэргэжилтэй болсон.
1999-2004 онд Сонгинохайрхан дүүрэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга.
2004-2013 оноос Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан.
2013 оноос Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд шүүгч.
2017 онд Хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
2013 оны 4-р сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 47 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
2020 оны 6-р сарын 02-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.