Дамдинсүрэнгийн Батсүх

Дамдинсүрэнгийн Батсүх (1952 онд Улаанбаатар хотод төрж, 1994 онд нас барсан) БНМАУ-ын Ардын их хурлын депутат, Шинэ Дэвшилт Холбоо (ШДХ), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН)-ыг үндэслэн байгуулагчдын нэг.

Намтар засварлах

Тэрбээр 1970 онд Улаанбаатар хотын 5-р дунд сургууль төгссөн.

1970- 1975 онд МУИС-ийг инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1975-1985 онд Монгол Улсын Их Сургууль, Политехникийн дээд сургуулиудад улс төр, эдийн засгийн ухааны багшаар ажиллажээ. 1985-1988 онд ЗХУ-ын (хуучнаар) Беларусийн Минск хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийн аспирантурт суралцаж, 1988 онд эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.

1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. Энэ үеэр Монголын Үндэсний Дэвшлийн Намын парламентын бүлгийн дарга, Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан.

БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчийн төсвийн төсөл, Банкны тухай, Тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Монголбанкны дүрмийн төслийг Улсын Бага Хурлын чуулганы хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад олон чухал санаа дэвшүүлэн, идэвхтэй оролцож, түүний гаргасан олон санал эдгээр хуулийн төсөлд тусгалаа олсон байдаг. Эдгээр хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг тэрбээр нэгтгэн Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүдийн асуултад оновчтой хариулт өгсний ачаар төслийнхөө үзэл баримтлал, гол зарчмыг амжилттай хамгаалан батлуулж чадсан тухай нөхөд нь дурссан байдаг.

Тэрээр 1994 онд нас баржээ.