Дамдинсүрэнгийн Алтангэрэл

Дамдинсүрэнгийн Алтангэрэл (1945-1998) бол Монгол Улсад хамгийн өргөн хэрэглэгддэг "Орчин цагийн монгол-англи толь" номын зохиогч, багш хүн байв. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд англи хэл заадаг байсан Алтангэрэл хэд хэдэн англи-монгол толь бичиг зохиосноос гадна монгол ардын үлгэрүүдийг англи хэлнээ орчуулан хэвлүүлж байсан. 1995 онд түүний гаргасан англи-монгол толь бичиг маш их эрэлттэй байсан ба бараг монгол айл бүрд байдаг байсан гэдэг. 1990 оноос хойш гарсан англи-монгол хэлний хамгийн их борлуулалттай, бестселлер ном юм. Мөн түүний гаргасан Орчин цагийн монгол-англи толь бичиг бас л их борлуулаллтай, өргөн хүрээнд тархсан байдаг. Мөн Хэлтэй бол хөлтэй хэмээх англи хэл сурах сонинг гаргадаг байсан. Мөн 1990 оноос өмнө монгол ардын үлгэрүүдийг англи хэл рүү утга яруу тансаг орчуулснаараа онцлогтой юм.

Тэрбээр 1998 онд хавдрын улмаас нас баржээ.