Дамбадаржаагийн Жаргалсайхан

Дамбадаржаагийн Жаргалсайхан (1958 онд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн, нийтлэлч, "Монголчууд Шударга Татвар Ухаалаг Зардлын төлөө" ТББ-ын Ерөнхийлөгч. Алдартай "De Facto" нэртэй телевизийн ярилцлага хөтлөгч.

Д.Жаргалсайханы эцэг Төв аймгийн уугуул Ч.Дамбадаржаа модны хоёрт мужаан, дараа нь төмрийн заводад токарьчин, эх З.Сосоржав будагчин, “Улаанбаатар” зочид буудалд үйлчлэгч байсан. Тэрээр 4 хүүхэдтэй айлын хоёр дахь болж төрсөн.

1978 онд Нийслэлийн 28-р дунд сургууль төгссөн.

1984 онд Москвагийн их сургуулийн эдийн засагч, улс төрийн эдийн засгийн багш мэргэжлээр онц төгссөн.

2002 онд АНУ-ын Денверийн их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан.

Ажилласан байгууллагууд:

  • ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал
  • Капитал банкны Гүйцэтгэх захирал
  • МУ-ын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
  • Жуулчин Компанийн Дэд захирал
  • Монгол Газрын тос компанийн эдийн засагч

Тэрээр Австралийн үндэсний их сургууль, Английн Кембриж, Японы Ази Номхон далайн их сургууль, Денвэрийн их сургуул зэрэгт уригдаж лекц уншсан.

Эхнэр М.Пагма нь орос, япон, англи, чех хэлтэй. Москвагийн их сургуулийн оюутан байхдаа танилцаж гэрэлсэн. Тэд нэг охинтой.