Далд уурхайн нөхөн сэргээлтийн ажлын зардал.

Далд уурхайгаас олборлолт явуулахад хоосон орон зай нь газрын гүнд үүсдэг ба уулын цул, чулуулгийн нуралтаас хамгаалж бэхэлгээ, чигжээс, хамгаалалт сайн хийсний дараа олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Сайтар бэхлэгдээгүй далд уурхайн газарт цөмрөлт, хотойлт, газрын хагарал их үүсдэг. Цөмрөлт хотойлт их бий болсон газрын гадаргад ил уурхайн нөлөөгөөр эвдэрсэн газрын нэгэн адил дүүргэлт, тэгшилгээ хийх замаар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж болно.

Далд уурхайн нөхөн сэргээлтийн зардлыг тооцоход техникийн нөхөн сэргээлтийн зардал дээр онцлох зүйлүүд бий. Далд уурхайн нөхөн сэргээлтийн үндсэн зардлыг нэгтгэвэл. Үүнд:

1. Уурхайн талбайд цөмрөлт, хотойлт үүсгэж болзошгүй дотоод нуралтыг бүрэн зогсоох, бэхэлгээ хийх ажлын зардал.

2. Газрын гадаргад нуралт, хотойлт үүссэн газарт дүүргэлт хийх, тэгшлэх, биологийн нөхөн сэргээлт хийх зардал.

3. Уурхайн бусад объектууд болон дэд бүтцийн барилга байгууламжуудад өртсөн газрыг тэгшлэх ажлын зардал.

4. Босоо амыг хамгаалах, хашаа хаалт хийх, аюулгүй болгох зардал.

5. Хаягдлын санг нөхөн сэргээх, хоргүйжүүлэх ажлын зардал.

6. Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал.

7. Хаалтын дараах мониторингийн зардал.