Далайн хүчиллэгжилт

Далайн хүчиллэгжилт нь дэлхийн далайн рН-ийн тасралтгүй бууралт юм. 1950-2020 оны хооронд далайн гадаргуугийн дундаж рН ойролцоогоор 8.15-аас 8.05 болж буурчээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал нь далай тэнгисийн хүчиллэгжилтийн гол шалтгаан бөгөөд агаар мандлын нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хэмжээ 422 ppm давсан (2024 оны байдлаар). Агаар мандал дахь CO2 нь далайд шингэдэг. Энэхүү химийн урвал нь нүүрстөрөгчийн хүчил (H2CO3) үүсгэдэг бөгөөд энэ нь бикарбонатын ион (HCO) болон устөрөгчийн ион (H+). болж задардаг. Чөлөөт устөрөгчийн ионууд (H+) байгаа нь далайн рН-ийг бууруулж, хүчиллэгийг нэмэгдүүлдэг (энэ нь далайн ус хүчиллэг хэвээр байгаа гэсэн үг биш, рН 8-аас дээш шүлтлэг хэвээр байна). Далайн шохойжуулагч биетүүд, тухайлбал, нялцгай биетүүд, шүрүүд нь хясаа, араг ясыг бий болгохын тулд кальцийн карбонат дээр тулгуурладаг тул онцгой эмзэг байдаг.

Далайн хүчиллэгжилт нь далайн усны дундаж рН нь цаг хугацааны явцад буурч байна гэсэн үг юм.

РН-ийн 0.1-ээр өөрчлөгдөх нь дэлхийн далай дахь устөрөгчийн ионы концентраци 26% -иар нэмэгдсэнийг илэрхийлнэ (рН-ийн хуваарь нь логарифм учраас рН нэгжийн нэгээр өөрчлөгдөх нь устөрөгчийн ионы концентрацийн арав дахин өөрчлөгдсөнтэй тэнцэнэ). Далайн гадаргуугийн рН ба карбонатын ханалтын төлөв нь далайн гүн, байршлаас хамааран өөр өөр байдаг. Хүйтэн ба, өндөр өргөргийн ус нь илүү их CO2 шингээх чадвартай. Агаар мандал-далай дахь CO2-ийн солилцоо, улмаар орон нутгийн далайн хүчиллэгжилтэд нөлөөлдөг өөр хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Үүнд: далайн урсгал болон дээшлэх бүс, тивийн томоохон гол мөрөнд ойрхон, далайн мөсөн бүрхүүл, чулуужсан түлш шатаах, хөдөө аж ахуйгаас үүссэн азот, хүхэртэй агаар мандлын солилцоо орно.