Дагваны Ганпүрэв
Дагваны Ганпүрэв (* 1971 онд Увс аймгийн Улаангом хот) соёл судлаач, хөгжмийн зохиолч.
Үндсэн мэргэжил: Контрабасс, их хуур тоглооч, хөгжмийн багш, СУИС-ийн соёл судлалын бакалавр, хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер, урлагийн менежер, зохиогчийн эрх
Нэрийн хуудас: |
---|
анхдагч санаачлага ба бүтээлүүд:
|
Боловсрол
- 1979-1982 Бага анги / Увс аймгийн 1-р 8 жил
- 1982-1984 Бага анги / Увс аймгийн 2-р 10 жил
- 1984 - 1991 Хөгжмийн бүрэн дунд боловсрол / Хөгжим Бүжгийн Дунд Сургууль
- 2011 - 2013 Бакалавр / СУИС
Албан тушаал:
- 2017 Монголын Контрбасс, Их хуурчдын холбооны УЗ-ийн гишүүн
- 2015 - 2017 Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гүйцэтгэх захирал
- 2014 - 2017 Гёте Жазз-Хөгжмийн Монгол дахь зохицуулагч
- 2014 онд “АХУ ИХ ЯТГА” төслийг санаачлагч
- 2011 оноос Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн
- 2011 оноос Монголын Ятгын Холбооны ерөнхий менежер
- 2011 онд “АЛТАЙ” хамтлагийг үүсгэн байгуулсан. Хамтлагийн продюсер
- 2011 онд “АЛТАЙ ЯТГА” төслийн төслийн удирдагч, сэргээн нутагшуулагч
- 1998 - 2010 Бөртэ хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч
- 1996 - 1998 Уянга хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч
- 1993 - 1996 Эгшиглэн хамтлагт их хуурч
- 1991 - 1993 Морин - Эрдэнэ чуулгын хөгжимчин
Ажлын туршлага
- 2011 - 2015 онуудад Алтай ятгыг сэргээх, хөгжүүлэх, урын сангаар баяжуулах, Монгол - Түрэг угсаатанд танилцуулах төслийг санхүүжүүлэн ажиллаж байгаа.
- 2011 онд язгуур өв соёлыг хөгжүүлэх зорилгоор 3 - 12 үеийн язгуур урлагийн өв тээгч “АЛТАЙ” хамтлагийг үүсгэн байгуулсан.
- 2010 онд эртний нүүдэлчдийн дуу хуурыг судлах, хөгжүүлэх зорилгоор Монгол Угсаатны Хөгжмийн Товчоог байгуулсан.
- 2000 онд монголын анхны этно жазз "БӨРТЭ" хамтлагийг үүсгэн байгуулсан.
- 1998 онд уламжлалаас орчин үеийн этник урсгалын төрлийг үүсгэх зорилгоор “Уянга” хамтлагийг байгуулсан.
- 1993 - 2009 онуудад Европын холбооны улсуудад удаан хугацаагаар ажиллаж амьдарч монголын язгуур өв соёлыг сурталчилсан,
Олон улсын урлагийн зах зээл дээр оролцсон төслүүд |
---|
|
Уран бүтээл:
- 6 киноны хөгжим
- 100 гаруй уран бүтээл
- Соёл судлалын 4 бүтээл.
- (2013 онд "Алтай ятга" / МЭ VII - VIII зуун,
- 2014 онд "Аху их ятга" /Хүннү гүрэн,
- 2015 онд "Тойрон бүжиг" / 40,000 жилийн өмнө,
- 2017 онд Хүннүгийн гунигийн дуу / МЭӨ 121 он)
Шагнал урамшуулал:
- 2005 онд Америк / Манхаттаны олон улсын Хамптоны XIII кино наадмын “Артемис Рекордс”-ын шилдэг уран бүтээлийн шагнал
- Германы Пянз үйлдвэрлэгчдийн 2005 оны шилдэг уран бүтээлийн шагнал
- 2010 онд Бүх урлагийн тэргүүн дээд “ГОО МАРАЛ” шагнал