Дагвадоогийн Амарсанаа
Дагвадоогийн Амарсанаа (1965 оны 12 сарын 10-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн) нь Монголын улс төрч, төр нийгмийн зүтгэлтэн, 2008-2012 онд Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байсан хүн.
Боловсрол
засварлахД.Амарсанаа 1973-1983 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 жилийн Номгон дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд элсэж хуульч мэргэжлээр 1997 онд төгссөн. 2004-2005 онд "Улаанбаатар хотын "Эрдэм" их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн.
Эрхэлсэн ажил
засварлахД.Амарсанаа ажил хөдөлмөрийнхөө гарааг 1983 оноос эхэлж, 1983-1984 онд Баянхонгор сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургуульд лаборант, 1984-1985 онд Баянхонгор сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд багш, 1996-2000 онд Баянхонгор аймгийн Төрийн хянан шалгах хорооны Хянан байцаагч, 2000-2004 онд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, 2000-2008 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2008-2012 онд Баянхонгор аймгийн Засаг дарга, 2016-2022 онд Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байв.
Гавьяа шагнал
засварлах- Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан (2000 он)
- "Алтан гадас" одон (2004 он)
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2019 он)
- Ардын хувьсгалын ойн медалиуд