Даваа гараг
Даваа нь долоо хоногийн эхний (ISO 8601 стандартын дагуу), эсвэл хоёр дахь (Ням гарагаас эхэлж тоолбол) хоног (өдөр) юм.
Монголчууд энэ өдрийг Монгол хэлэнд дэлхийн дагуул болох Сар гэсэн утгатай 3 янзаар нэрлэдэг уламжлалтай учир байна. Хамгийн түгээмэл нь Төвөд гаралтай "Даваа", үүнээс гадна Санскрит гаралтай Сумьяа, мөн Монголчилсон Саран өдөр гэж нэрлэгддэг.