Даваасүрэнгийн Энхжаргал

thumbnail

Даваасүрэнгийн Энхжаргал
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргалын зураг
Төрсөн
БоловсролМУИС, Хуульзүйн сургууль
МэргэжилМОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Зөвлөх

Жендэрийн үндэсний хорооны гишүүн

Жендэрийн үндэсний шинжээч

Хүний эрхийн активист
Known forГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц тогтолцоог бий болгоход чиглэсэн нөлөөллийн ажлыг удирдсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг хуулиудад жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зохицуулалтыг тусгуулахад нөлөөлөх ажлыг зохион байгуулсан
Notable workЖендэрт суурилсан хүчирхийлэл ба эрхзүйн тогтолцоо: Хохирогч хамгаалал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Манлайлал: Хамтын манлайлал, Стратегийн манлайлал, Хөдөлгөөн:

Даваасүрэнгийн Энхжаргал нь Хүний эрх, Жендэрийн шударга ёсны төлөө ажилладаг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагчаар ажилладаг. Тэрбээр Иргэний нийгэмд 20 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа ба 2001 оноос 2018 он хүртэл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан юм. Энэ хугацаандаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц тогтолцоог бий болгоход чиглэсэн нөлөөллийн ажлыг удирдсан ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг хуулиудад жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зохицуулалтыг тусгуулахад нөлөөлөх ажлыг зохион байгуулж байсан. Мөн Жендэрийн үндэсний шинжээч бөгөөд Жендэрийн үндэсний хорооны гишүүн юм.

Товч намтар засварлах

Д.Энхжаргал нь Улаанбаатар хотод Даваасүрэнгийн гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. Тэрбээр Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1-р 10 жилийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн. Улмаар Хууль цаазны дунд сургуулийг эрхзүйч мэргэжлээр 1990 онд, Монгол улсын их сургуулийн харъяа Хуульзүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр 1997 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр 2006 онд тус тус төгссөн байна.

Сонгуульт үүрэг засварлах

МУИС-ын Хуульзүйн сургуулийг эрхзүйч мэргэжилтэйгээр төгссөний дараа Өмгөөлөгчийн мэргэшүүлэх курсийг өмгөөлөх эрхийн лицензтэйгээр төгссөн ба

  • 1997-1999 оны хооронд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөгч, өмгөөлөгчөөр
  • 1999 оноос 2001 он хүртэл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн нөлөөллийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байгаад 2001 оноос 2018 он хүртэл Захирлаар ажилласан байна.

Үүний зэрэгцээ

  • Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээний дэд зохицуулагч (2005 -2007)
  • МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч (2014 оны 7 сараас)
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн (2016-)
  • Жендэрийн Үндэсний Хорооны гишүүн (2012-), Жендэрийн Үндэсний шинжээч (2014-)
  • МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрх, иргэний оролцооны зөвлөлийн гишүүн (2011-2014)
  • МУ-ын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн (2011-2014)
  • “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний Эвслийн удирдах зөвлөлийн дарга (2011-2015)
  • “Ази Номхон далайн Хууль ба эмэгтэйчүүд” бүсийн сүлжээний ажлын хэсгийн гишүүн (2002-2010) зэрэг сонгуульт албан тушаалуудыг хашиж байсан ба заримыг нь өнөөг хүртэл гүйцэтгэсээр байна.

Туршлага засварлах

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУРШЛАГА:

  • Хуульзүйн яамны харъяа тусгай чиг үүргийн байгууллагуудын жендэрийн нэгдсэн бодлого боловсруулах ажлын зөвлөх (2016),
  • Эмнэлэгт суурилсан Нэг цэгийн үйлчилгээнд ашиглагдах суурь баримт бичгүүдийг боловсруулах, аргазүйн дэмжлэгээр хангах ажлын зөвлөх (2013),
  • “Худалдан авах ажиллагааны түншлэл” ТББ-ын чадавхийг сайжруулах, дотоод засаглалын суурь баримт бичгүүдийг боловсруулах зөвлөх (2012- 2013),
  • “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дотоод засаглалын суурь баримт бичгүүдийг боловсруулах зөвлөх (2011),

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУРШЛАГА:

  • НҮБХХ-ийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх, манлайллыг хөгжүүлэх” сургалтын сургагч багшаар бэлтгэгдсэн (2016),
  • Монголын Хуульчдын Холбооны “Амьдралд суурилж суралцахуй” сургагч багш бэлтгэх 2.5 сарын хөтөлбөрт хамрагдсан (2016),
  • Жендэрийн Үндэсний Хороо, ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын хамтарсан “Жендэр аудит” сургалтанд хамрагдаж, жендэрийн аудит хийх эрх авсан (2016),
  • УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдэд зориулсан “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нөлөөлөл” бүсчилсэн сургалтын гарын авлага, хөтөлбөрийг боловсруулж, сургагч багшаар ажилласан (2016),
  • “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд улс төрийн оролцоо, нөлөөллийн чадавхийг дээшлүүлэх сургалтын сургагч багшаар ажилласан (2015),
  • Нутгийн хамт олны хөгжлийг дэмжих, олон нийтийн оролцоог дайчлах SASA! аргачлалын мастер сургагч багш (2013 -), “Masculinity буюу эр жендэр”сургалтын сургагч багш (2013- ),
  • “Аюулгүй сургууль” аргачлалын сургагч багш (2013- ),
  • Хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийн сургагч багш (2013- ),
  • Хуульзүйн яамтай хамтран цагдаагийн ажилтан, нийгмийн ажилтнуудад зориулсан цуврал сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулан, сургагч багшаар ажилласан (2013),
  • Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар “Хүний эрх” болон “Эрхэд суурилсан хандлага, аргазүй” сэдэвт хуульчдын үргэлжилсэн сургалтын гарын авлага боловсруулан, кредит цаг олгох сургагч багшаар ажилласан (2012-2016),
  • “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, нөлөөллийн чадавх дээшлүүлэх”оролцоондтулгуурласансургалтынмодуль хамтран боловсруулж, сургагч багш бэлтгэх сургалтууд зохион байгуулсан (2011-2012),
  • “Хүний эрхийн боловсролд оролцооны аргыг нэвтрүүлэх нь” багц сургалтын модуль боловсруулан, цуврал сургалтууд зохион байгуулсан (2011 онд Канад улсад “Хүний эрхийн боловсролын олон улсын хөтөлбөр”-т 1 сар хамрагдсан),
  • “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх аргазүй”сургалтын модуль, хөтөлбөр нь Хуульзүйн үндэсний хүрээлэнгээр магадлан итгэмжлэгдэж, кредит цаг олгох сургалтын агуулгад багтсан (2010),
  • Хүний эрх, хүний эрхэд суурилсан хандлага, жендэрийн тэгш байдал, жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл, хүүхэд хамгаалал зэрэг сэдвүүдээр цагдаагийн ажилтан, шүүгч, прокурор, нийгмийн ажилтан, өрхийн эмч, өмгөөлөгч, хорооны Засаг дарга, хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүийн чадавхийг дээшлүүлэх, аргазүйгээр хангах сургалтыг тогтмол зохион байгуулдаг (2009-)
  • Цагдаагийн Академийн сургалтын хөтөлбөрт багтсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох хэргийг шийдвэрлэх аргазүй” агуулгын дагуу сургалтын модулийг киноны хамт бүтээж, сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан (2005),

БОДЛОГЫН НӨЛӨӨЛЛИЙН ТУРШЛАГА:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсруулах Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх УИХ дахь дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласан ба уг хууль 2016 онд батлагдсан,
  • Эрүүгийн хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх УИХ дахь дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласан ба уг хууль 2015 онд батлагдсан,
  • Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх УИХ дахь дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласан ба уг хууль 2015 онд батлагдсан,
  • Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг боловсруулах Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажилласан ба уг хууль 2015 онд батлагдсан,
  • Гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг боловсруулах Засгийнгазрынажлын хэсгийн гишүүнээр ажилласан ба уг хууль 2013 онд батлагдсан,
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын стратеги боловсруулах ажлын хэсгийн гишүүн 2012 (Уг стратеги 2013 оны 1 сард батлагдсан),
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн(2007-2011),
  • “Онц байдал ба хүний эрхийн зөрчлийн баримтжуулалт” мониторинг, баримтжуулалтын багийн ахлагч (2008),
  • “Нийгмийн халамжийн үйлчилгээнд хувьсах зардлыг тооцох” загварыг нэвтрүүлэх нөлөөллийн багийн ахлагч 2007,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан хуулийг батлуулахад нөлөөлөх ажлыг үндэсний хэмжээнд удирдсан (2004),
  • МУ-ын эрхзүйн тогтолцоонд анх удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох зохицуулалтыг тусгахад нөлөөлсөн (1999),

Гарын авлага засварлах

  • “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” гарын авлага. 2016.
  • “Орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, нөлөөллийн чадавх” гарын авлага (оролцоонд тулгуурласан сургалтын модуль: хүний эрх; эрхэд суурилсан хандлага, аргазүй; шинэ нөлөөлөл сэдвүүд). 2011.
  • “Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ” гарын авлага, “халамжийн хувилбарт үйлчилгээний эрхзүйн зохицуулалт” бүлэг. 2010.
  • “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц стратеги” хуулийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан VCD (хамтран зохиогчоор). 2015.
  • “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц стратеги” шүүгчдэд зориулсан VCD (хамтран зохиогчоор). 2015.
  • “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд баримтлах аргазүй” сургалтын модуль (Цагдаагийн академийн сургалтанд зориулагдсан). 2005.
  • “Эрүүгийн шүүх хуралдаан: Мэтгэлцээн” VCD, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох хэргийн нотлох баримтыг хэрхэн мэтгэлцээнд ашиглах талаар шүүгч, прокуроруудад зориулсан аргачлал (хамтран зохиогчоор). 2004.
 
Энхжаргал, 2017 онд Jargal De Facto нэвтрүүлэгт оролцох үеэр

Судалгаа, дүн шинжилгээ засварлах

  • “Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ”, 2012,
  • “Боловсролын тогтолцоо хөвгүүдэд ээлгүй байгаа учир шалтгаан” судалгаа ( хамтран судлаачаар), 2011,
  • “Эмэгтэйчүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагааны талбар Монголд: феминист хөдөлгөөн өрнүүлэх боломжууд” ( хамтран судлаачаар), 2010,
  • “Эмэгтэйчүүдийн эрх ба хэвлэл мэдээлэл” кейс судалгаанд “Үндэсний үзэл ба эмэгтэйчүүд” сэдвээр хамтран судлаачаар, 2008,
  • “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэлийн бодлого, агуулга, хандлагад хийсэн жендэрийн дүн шинжилгээ” хамтран судлаачаар, 2008,
  • “Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чадамж” эрхзүйн тогтолцоог үнэлсэн дүн шинжилгээ, 2008.
  • “Сонгосон хороо, баг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ба хохирогчийн хэрэгцээ” судалгааны зөвлөхөөр, 2008.
  • “Хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдэд учирсан хохирлыг үнэлэх, тооцох, барагдуулах, нөхөн төлүүлэх байдал” дүн шинжилгээ, 2007.
  • “Хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдэд учирсан хохирлыг үнэлэх, тооцох, барагдуулах, нөхөн төлүүлэх байдал” дүн шинжилгээ, 2007
  • “МУ: Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн нөхцөл байдал” дүн шинжилгээ, 2007
  • “Шударга ёсыг хүртэх боломж” судалгаа (2006, Ази Номхон далайн орнуудын харьцуулсан судалгааны Монголын хэсэг: Шударга ёсны талаарх эмэгтэйчүүдийн ойлголт),
  • “Гэмт хэргийн хохирогчийн эрхзүйн хамгаалалт” нөхцөл байдлын үнэлгээ, 2004, 2006,
  • “Гэр бүл цуцлалт ба хүүхдийн тэтгэлэг” эрхзүйн орчны дүн шинжилгээ, 2006,
  • “МУ дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба хууль, эрхзүйн орчин” (хамтран судлаачаар), 2002,