Даваасүрэнгийн Ган-Очир
Даваасүрэнгийн Ган-Очир (Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Хөөврийн нуурын эрэгт 1970 онд төрсөн) -Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч
Товч намтар
засварлахЧойбалсан хотын 1-р 10 жилийн сургууль, мэргэшсэн эрдмийн сургууль МУИС-ын сэтгүүлзүйн ангийг “Тогтмол хэвлэлийн сэтгүүлч” мэргэжилээр төгссөн.
- Монголын Сэтгүүлчдийн холбооны гишүүн
- Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн.
Яруу найраг, шүлгийн түүврийн жагсаалт:
засварлах- 2002 он Зүүдний зураг
- 2006 он Цаг хугацааг нэрэхүй-/Энэ номоороо Г.Сэр-Одын нэрэмжит шагнал/
- 2008 он Бие галбирлаг сарны доор
- 2009 он Сүүлчийнх гэж дурласаар байтал./МЗЭ-ийн шагнал хүртсэн/
- 2010 он Миний ирсний учир-/”Алтаргана” наадмын дэд байр эзэлсэн/
- 2012 он Урин.
- 2013 он Үүлсийн галбир
- 2015, 2016 он Бясалгагч шүүдэр /Уншигчдын хүсэлтээр дахин хэвлэсэн/
- 2017 он Сэтгэлийн реализм /Интерномын 04 сарын шилдэг борлуулалттай номын эхний аравт 7 хоног байршиж байсан/
- 2022 он Сэтгэлийн чанар
Үргэлжилсэн үгийн төрөлд хэвлүүлсэн ном бүтээл:
засварлах- Есенин Монголд- 2012 он /Орчуулгын эмхэтгэл, цоморлиг/
- Бодролын цонх- 2013 он /Дурсамж, хөрөг, аян замын тэмдэглэл/
- Яруусахуйн зүг-2016 он, 2018 он/Хөрөг, дурсамж, шүүмж, нийтлэл/
- Бодролын зүг- 2018 он, 2019 он/Тэмдэглэл, сэтгэгдэл, бодрол, эссе/
- Сэтгэлийн зүг- 2022 он /Сэтгэгдэл, эссе, нийтлэл, бодрол,ойллого/
Уран бүтээлийн тайлан тоглолт:
засварлах- 2001 оны 08 сар -Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар “Урлагийн тэнгэртэй залуу нас” нэртэй тоглолтыг Монгол бөхийн өргөөнд
- 2007 оны 03 сар - Дорнод аймгийн Чойбалсан хотод “Ээжийгээ баярлуулж яваарай” тайлан тоглолт /Бөхийн өргөө/
- 2010 оны 04 сар - Дорнод аймгийн Чойбалсан хотод “Би энд төрсөн юм” уран бүтээлийн тайлан тоглолт /Бөхийн өргөө/
- 2022 оны 03 сар - Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт “Дорнод нутаг мину” уран бүтээлийн тайлан тоглолт
- 2023 оны 02 сар - Бие даасан “Сэтгэлийн чанар” яруу найргийн чөлөөт уншлага Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Тайж палас”-т тус тус зохион байгуулсан
Уран бүтээлээрээ гадаадын шагнал хүртсэн нь:
засварлах- 1995 онд Казакстан улсад зохион байгуулсан “Азиа-Даусия” наадамд Никитон хамтлагийн дуулсан “Цамцаа тайл.” дуу Гран-При шагнал хүртсэн. /Энэ дууны шүлгийг Д.Ган-Очир, аяыг Б.Батчулуун зохиожээ/
- 2002 онд Япон улсад зохион байгуулсан Азийн хүүхдийн дууны наадамд, тэр үедээ хөгжим бүжгийн коллежийн сурагч Г.Солонго оролцож, тусгай байр эзэлжээ. Тэрээр Д.Ган-Очирын шүлэг, Н.Халиуны ая “Санан зүүдлэх нутаг” дуугаар амжилттай оролцсон юм.
- 2005 оны 12.01-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ДОХ-ын эсрэг аянд нэгдэхийн уриалсан “Бидний чин хүслэн” дууны уран бүтээлийг яруу найрагч Д.Ган-Очир, “Титэм” хамтлагийн ахлагч, продюсер Л.Тайванбаттай хамтран зохиож оролцож, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдаж байв.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудын шагнал хүртсэн нь:
засварлах- 2006.01.08-нд залуу уран бүтээлчид олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал
- 2007 оны 12.25-нд МЗЭ-ээс зарладаг шилдэг уран бүтээлийн “Алтан-Өд” шагнал
- 2011 оны 01.07-нд “Сүүлчийнх гэж дурласаар байтал...” номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал
- 2012, 2014 онд Оюуны өмчийг хамгаалах хамтын удирдлагын олон улсын байгуулага болох MOSCAP-ын оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн
- 2019 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн дээд шагнал “Цагаан лавай” цол, тэмдгээр шагнагдсан
Төр засгийн шагнал хүртсэн нь:
засварлах2001 оны 08-р сарын 26-нд Тэргүүний залуу алтан медаль /МЗХ/
2006 оны 03-р сарын 06-нд Хөдөлмөрийн алдар медаль /МЗХ/
2007 оны 03-р сард Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
2009 оны 01.08-нд Алтан гадас одон
2013 оны 02-р сар Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг
2021 оны 01.08-нд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Холбоосууд
засварлахFacebook: https://www.facebook.com/davaasuren.ganochir
Website: http://www.ganochir.mn[permanent dead link]