Даашинхүү
Монголын түүхэн дэх Хятадын худалдаа мөнгө хүүллийн тухай дүгнэлт, тэмдэглэлүүдэд “Да Шэн Күйпүүс (Монголчууд “Даашинхүү” гэдэг) түүний дамжаад, жангуйдын тухай, олон монголчуудыг мөлждөг хонждог байсан тухай олонтаа дурдагддаг л даа.[1]
18 р зууны эхэн үед Монголд бөөний худалдаа байсангүй. Гагцхүү жижиглэнгийн худалдаа ноёрхож байлаа. Жижиглэн худалдаа нь таваар мөнгөний харилцаа хөгжиж, үндэсний худалдаачид төрж гараагүй, зам харилцаа муутай нүүдлийн мал аж ахуйтай монголын нөхцөлд таарсан байжээ. Энэ нөхцөл шалтгааны улмаас Ар Монгол дахь хятад худалдааг хязгаарлан барьж байх гэсэн Манжийн засгийн газрын бодлого газар дээрээ тэр бүр биелэгдэхгүй задгайрч, хятадын худалдааны нөлөө хүрээ байнга өссөөр, 18 р зууны эцэс болоход хошуудаар одож худалдаалах нь нилээд түгээмэл болж, зарим хошуунд гэр майхан барьж суурьшин, байнга худалдаалах явдал үзэгдэх болсон байна.( өнөөдөр эдгээр худалдаачид мөнгө хүүлэгчдийн хойчис Монголын иргэд болцгоосон, Ардчилал гэгчийн гайгаар өндийн босож эх нутгийг минь харийнханд зарж өвөг дээдэстэйгээ адил бидэнд мөнгө хүүлж байгааг сайн анзаарвал танигдана) 18 р зуун бол Ар Монгол дахь хятадын худалдааны зохион байгуулалт, мөлжлөгийн үндсэн арга, худалдаалах хэлбэр нь төлөвшиж, улмаар Монголын эдийн засагт нэвтэрч бэхжээд, цаашид бүх монгол нутгийг хамарсан худалдаа явуулах замаа баттай засч авсан үе юм. Хошуудад чөлөөтэй худалдаалах болсноор Ар монгол дахь хятадын худалдаа мөнгө хүүллийн хөгжлийн 2 р үе эхэлнэ. Энэ үед хятадын худалдаачдын тоо урьдахаас эрс нэмэгдэн, зохион байгуулалтын хувьд улам бэхжиж, пүүс дэлгүүрүүдийн бүтцэд зарим шинэ өөрчлөлт гарчээ. Мөн худалдаалах арга нь улам нарийсаад хэмжээ, далайц нь эрс ихэссэн байна. 1755-1758 оны Зүүнгарын болон Халхын ард түмний Манжийн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн тэмцэлийг дарсныхаа дараа 1760-1770 д онд Манж нар Ар монголд байсан хятад, манж цэргийн ихэнхийг буцаан татаад, монгол цэргийг хошуудад нь тарааснаар урьд нь хятад худалдаачдын худалдаалах төв болж байсан манжийн цэргийн хотууд эзэнгүйрэн, зөвхөн Улиастай, Ховд, Их хүрээ, Хиагт л хятадын худалдаачдын суурин худалдаалах хамгийн том төв болсон байна. 19-20 р зууны эхэн хүртэл эдгээр хот сууринд хятадын худалдааны пүүс дэлгүүр байнга нэмэгдсээр байлаа. 1910 д оны сүүлчээр зөвхөн Нийслэл хүрээнд 400 гаруй, Улиастайд 100 орчим, Ховдод 70 орчим пүүс байсан ба томхон хүрээ хийдийн дэргэд салбараа нээсэн байв. Явуулын худалдаачдын ихэнх нь дээрх пүүс, тэдний салбарын агент бөгөөд харьяа пүүсээс авсан эд бараагаа тэрэг, тэмээнд ачин малчин монголчуудыг даган нүүдэллэж, хаа явсан газар нь хүрч худалдаална. Хошуудад худалдаалж байсан салбар, агентууд худалдаж авсан мал, түүхий эдээ өөрийн харьяа пүүс, салбаруудад өгнө. .....Хятадын худалдаачид өр шир, зээлийн хүүд Ар монголоос хурааж, худалдаж авсан малаа намар таргалсан үеэр нь Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагтын орчимд сүрэглэн зохион байгуулаад хятадын хотууд руу туулгадаг байв. Мал туугсдын ихэнх нь хөлсний Монголчууд бөгөөд тууврын мал алдагдаж, чоно нохойд орвол мөн хувь нугалан төлүүлнэ. Манжийн дарлалын үед монголчууд колонийн дарлалд нухлагдан, соёлын хувьд хоцрогдонгуй байсан учир тэдний хэрэглэдэг эд барааны нэр төрөл олон байсангүй. Хятадуудаас худалдан авдаг гол зүйл нь: А. Хүнсний зарим зүйл ( цай, гурил, будаа, чихэр гэх мэт). Б. Бөс даавууны зүйл ( даалимба, цууямбуу бусад даавуу). В. Бурхан тахилгын хэрэглэл зэрэг бусад зүйл байв. Хятад худалдаачид элдэв торго, ноосон эдлэл, алт, мөнгө, шүр, сувд, үнэт чулуун эдлэл, гоёл чимэглэлийн зүйл авчирдаг боловч тэр нь түгээмэл бус, зөвхөн том феодал, лам нарын хэрэгцээнд зориулагджээ. 19 р зууны сүүлчээс монгол дахь хятад худалдаа пүүсний бүтцэд зарим шинэ зүйл гарчээ. Их хүрээнд дан мөнгө хүүлэгч пүүс бий болсноос гадна батлан даагч пүүс нэг ажилладаг болжээ. Мөнгө бутаргагч тусгай газрууд буй болсон нь таваар мөнгөний харилцаа нилээд хөгжих болсны тусгал юм. 19 р зуунд Ар монгол дахь худалдаанд гарсан нэг шинэ зүйл бол бөөнөөр худалдаалах явдал юм. Бөөнөөр худалдаалах болсон нь нэг талаар худалдаа ихээхэн өргөжиж, хөлтэй том худалдаачид буй болсон, нөгөө талаар зууч буюу дамлан худалдагсад гарч ирсэний шинж тэмдэг. Бөөний худалдаа нь Ар монголд хятадын цөөн том пүүс товойн гарч монголын зах зээлийн гүйлгээг хянах болгов. 19 р зууны 2 р хагасаас Монголд хятадын Дян буудлууд олширчээ. Дянгууд дотроо 2 янз. Нэг нь Худалдаачдад зориулагдсан өөртөө гуанз, барааны агуулахтай, худалдааны зуучийн үүрэг гүйцэтгэж 2 % авдаг. Нөгөөх нь 1880 д оноос эхлэн хятадын олон цагаач, тарианы иргэдийг Ар монголд оруулан ирэхэд тэднийг дамжуулан өнгөрүүлэх, түр орогнуулах зорилготой байгуулагдсан. ...Архивийн баримт жуулчдын тэмдэглэлээс үзвэл 19 р зууны дунд үеэс 20 р зууны эхэн хүртэлх хугацаанд зөвхөн Их хүрээн дэх хятад худалдаачдын тоо хорь шахам, Улиастайнх 7 дахин, Ховдынх 8 дахин өсчээ. 1920 онд гаргасан албан мэдээгээр үзвэл "Монголд хятадын худалдааны тогтмол ажиллагаатай цэг 5000 орчим байсан"аж. Энэ нь монгол нутгийн 320 км.кв тутамд, 120 хүн, худалдааны нэг цэг оногдож байна гэсэн үг. Мөн 2000 гаруй малыг хятадын худалдааны нэг цэг бхйнга дагаж, үс ноос бусад түүхий эдийг нь хураан авч явсан болж байна. Хятадын худалдааны зохион байгуулалтын хэлбэр нь тухайн үеийн Монгол орны нөхцөлд тохирсон, тэд Монголчуудын хэрэгцээ шаардлагыг нарийн мэддэг байсан нь мөлжлөгийг эрчимтэй явуулахад нь зохих дөхөм болж байжээ( яг өнөөдөр бид малын мах үс ноос ноолуур бүхнээ хятад худалдаачдад хянуулж байгаатай адил байгаа биз). Тэд Монголын зах зээл дээр дангаар ноёрхож байсан байдлаа ашиглан, гачигдсан Монголчуудад эд бараагаа үгүйрүүлэгч болзолтой өндөр хүүтэй зээлдүүлдэг байлаа. Мөн барааныхаа үнийг 2 дахин заримдаа түүнээс ч илүү өсгөж худалдана. Монголчууд хятад худалдаачдаас боолчлолын болзолтой эд барааг зээлдэн авч, эдийн засгийн талаар тэдний гарт ороход түлхэж байсан нэг хүчин зүйл бол манжийн олон зүйл алба ( татвар) байлаа( бас л өнөөдрийн ОУВСангаас засгийн газрыг дарамтлан шахаж нэмэгдүүлж буй янз бүрийн нэртэй татваруудтай адилхан байгаа).
Эшлэл
засварлах- ↑ Ар Монгол дахь “Да Шэн Күй” буюу Даашинхүү пүүс Д.Базардорж, УБ 2015