ДОРНОД АЙМАГ ТҮҮХ СОЁЛ ГАЗАР

Төв Азийн өргөн уудам нутаг, түүний дотор Дорнод Монголын нутаг дэвсгэр бол түмэн үеийн буурал түүхийн хүрдэнд нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бүрэлдэн цогцолсон өлгий нутаг билээ. Энэхүү түүхт нутагт амьдран идээшиж, бүтээж туурвиж ирсэн бидний өвөг дээдэс түүх, соёлын асар их өв, гайхамшигт сайхан дурсгалуудыг уламжлуулан үлдээсэн нь хойч үеийнхний бахархал мэдлэг оюуны ундарга болж байна. Дорнод Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр болон дор хадгалагдаж буй эртний хүмүүсийн бууц суурин, чулуун зэвсгийн үеийн дурсгал, булш бунхан, буган ба хүн чулуу, хот суурины туйрууд, уран барилга зэрэг түүх, соёл урлагийн үнэт дурсгалууд нь өнөө болтол өнө эртний түүхийг хүүрнэн өгүүлсээр байгаа билээ. Ийнхүү Дорнод Монголынхоо өнө эртний сонирхол татсан түүх соёлын гайхамшигт дурсгалыг танилцуулж байна.

1. Халх, Нөмрөгийн сав газар

Төв Азийн Нэгэн гайхамшиг Монголын Дорны их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тутам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжилэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгана.

g17.jpg

Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм.

Халх, Нөмрөгийн сав газар нь энэхүү хоёр голоос гадна олон жижиг гол горхи, голын татам, бургасан шугуй өүхий голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулын хөндий, нуга, намхархаг газар хийгээд, элсэн манхан бүхий дов толгод, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоцтой билээ.


Энэхүү газрын бүх гол, горхины ус нь Монголын Дорнод талын цэнхэр мэлхий болох Буйр нуурыг тэтгэдэг юм. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог.

g15.jpg

Буйр нуур

Монгол орны зүүн бүсийн хамгийн том нуурнийт гадрагын талбай нь 615 кв км талбайтай. Нуурын дундаж гүн 7 метр Тал нутгийн дунд тогтсон үзэсгэлэнт нуур юм. Буйр нуурт Халх гол цутгаж Оршуун гол эх авдаг. Энд нийтдээ 6 овгын 34 зүйл загас, 49 зүйл салбар хөвөгч замаг, 5 зүйл хөвөгч амьтан, 4 зүйл танан хясаа байдаг.

Халхын гол

Дорнод хязгаарын хамгийн том гол бөгөөд Монгол улсын хилийн гадна талаас эх авсан жижиг гол горхиуд нийлсээр Халхын гол болно. Нийт 86 км урсан Буйр нуурт цутгана.

Ургамалын аймаг

Халх, Нөмрөгийн сав газар нь байгалийн олон төрлийн бүс бүслүүрийг агуулсан байдаг тул үүнийгээ дагаад ургамалын төрөл зүйлээр баялаг юм. Энд 368 зүйлийн ургамал ургадгаас хус, улиас, нарс, бургас, зэрэг модлог үхрийн нүд гүзээлзгэнэ, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ, багваахай, зүр өвс хялгана, хиаг алаг өвс, улалж, гичгэнэ, таван салаа, цагаан цээнэ, башир, хошоонгор, багвар үрт агчаахай, их саадган цэцэг зэрэг ургамлуудыг дурьдаж болно.

g14.jpg

Загас

g13.jpgБуйр нуур, Халх, Нөмрөгийн сав газар нь олон жижиг нуур, гол горхи бүхий газар нутаг тул энд усны амьтдын төрөл зүйл элбэг. Усны аьтаны гол төлөөлөгч болох тул, зэвэг, цулбуурт, булуу цагаан, хэлтэг, улаан живэрт, улаан далбаа, морин загас, амарын цурхай, амарын сугас, давх зэрэг олон төрөл зүйл загастай. Ер нь Халх, Нөмрөгийн голын сав газар нь Монгол орны 75 зүйл загасны 38 орчим зүйлийнх нь амьдрах таатай орчин болдог нутаг юм.

Нөмрөг гол

Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн цэг нь болох Соёлз уулын салбар Зараа Орч, Баянхээр зэрэг уулсаас авсан Бүрийн гол, Галтастайн гол, Болийн гол нийлэн Гурьан голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий болгох бөгөөд үүнээс цааш улам өргөсөн урсах голыг Нөмрөг хэмээнэ. Энэ гол нийт 38 орчим км урсаад Халхын голтой нийлнэ. Халх, Нөмрөгийн сав газрын гол онцлог нь энэ газар нутаг байгалийн маш үзэсгэлэнт, онцлог шинжтэй тул энэ орчмын газрын унаган төрийг хадгалан хамгаалах, судлан шинжлэн зорилгоор Нөмрөгийн дархан цаазат газрыг байгуулсан байна. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 312 мянган га бөгөөд энд жинхэнэ Амар мөрөн, Манжуурын гаралтай амьтан ургамлын төрөл зүйл тархсан байдаг.

Дэгээ гол

Халх, Нөмрөгийн сав газрын нэг томоохон гол бөгөөд Хавтгай өндөр хэмээх уулаас эх аван Нөмрөгийн дархан цаазад газрын хилийн гадна талаар зүүн хойш чиглэлтэйгээр 42 орчим км урссаар Халхголд цутгана.

Амьтны аймаг

Энэ газар нутгийн олон төрөл зүйлийн ландшафтыг агуулсан тул ой, ойт хээр, тал хээр, уулын хээрийн, нуга, ус намгархаг газрын амьтны төрөл зүйлүүд энд бий.

Сүүн тэжээлт амьтдаас Дорнын бараан хандгай, халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, халиу, чоно, үнэг, хярс, шилүүс элбинх, өмхий хүрнэ, туулай, манжуур номин, тарвага байдаг бөгөөд зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээр орж ирэх тохиолдол бий. Дорнын бараан хандгай, голын халиу зэрэг Монголд төдийгүй дэлхийд ховордсон нэн ховор амьтад энэ л сав газарт тархсан байна.

Жигүүртнээс алтан гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, амарын шонхор хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, цэн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор болон бусад олон төрөл зүйлийн шувууд бий.

Бусад амьтны хувьд хар мөрний цариг могой, дорнодын мэлхий, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтай хэвлээр явагчид байдаг бол харин энд Монгол орноос өөр хаана ч байдаггүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа, тархжээ. Ой хээр, голын эрэг, усархаг газрын шавьж, сээр нуруугүйтний ихэнх төрөл зүйл энд тархсан бөгөөд Дорнын заарт эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг.

g12.jpg


2.Мэнэнгийн тал

g10.jpg Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь тэгш тал бөгөөд ийм талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн д.т.д 600 м өндөрт орших манай орны хамгийн том тэгш тал юм. Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг юм.


zeer.jpgМэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялгант хээр бүхий уудам их тэгш тал юм. Мэнэнгийн тал бол цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг.

Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харж болно.

g9.jpg

Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялгант хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахины ач холбогдолтой.

3. Онон гол

g7.jpg Онон гол нь манай орны томоохон голуудын нэг бөгөөд усны нөөцөөрөө Сэлэнгэ мөрний дараа 2-рт ордог юм. Тус гол нь Хэнтийн нурууны Ононгийн халуун рашааны орчмоос 1950 м өндөрт орших газраас эх авч улсын хил хүртэл 445 км, нийт 808 км урсаад ОХУ-ын Ингэтэй голтой нийлж Шилка мөрнийг үүсгэдэг. Онон гол нь 94040 шоо км ус хураах талбайтай. Голын дундаж өргөн нь 80-160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0,5-3.0 метрт хүрдэг. Онон гол эх нь адгаасаа 1 км өндөрт байдаг тул усны унал ихтэй, урсгал хурдтай байдаг. Онон голын сав газарт өтгөн ой мод, ургамал, намаг их. Эг, Барх, Хурх (МНТ-д гардаг Химурга горхи), Шуус, Агац, зэрэг том жижиг олон гол горхи цутгадаг. Хилэм, тул, зэвэг, хэлтэг, улаан живэрт, морин загас, цагаан хадран, гутаар, амарын цурхай, амарын сугас, булуу цагаан зэрэг нэн ховор болон, ховор, агнуурын ач холбогдол бүхий олон зүйлийн загастай. Онон мөрний сав газраар Эзэн Чингис хааны амьдрал, түүхтэй холбоотой Нууц товчоонд гардаг Хорхонгийн хөндий (Хорхонуг Жибурын хөндийд Тэмүүжин Жамух нар анд барилцаж байсан, Хотулаг хаан ширээнд өргөмжилж байсан зэргээр МНТ-ны 57, 116, 201-р зүйлүүдэд гардаг), Зээрэн хавцал (Дадал сумаас зүүн хойш 50-иад км-т Онон голын хойт урд хоёр этгээдэд орших Дэгэн, Жигэн хэмээх сүрлэг өндөр байц гацаа хад юм. Чингис хааны 13 хүрээнээсээ гурван түмэн цэрэг авч Жамухыг угтаж Далан балжуд гэдэг газар байлдав. Чингис хаан Жамухад шахагдан Онон мөрний Зээгэн гэдэг хавцалд шурган оров гэх зэргээр Онон мөрний тухай МНТ-нд 30 гаруй удаа өгүүлсэн байдаг билээ.

4. Хэрлэн барс хотын туурь, цамхаг Дорнод аймаг, Цагаан-Овоо сум

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг.

g1 copy.jpgДорнод монголын нутаг дахь Хятаны үеийн хот суурины томоохон дурсгалын нэг нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог Хэрлэн Барс хот юм. 1953 онд тэнд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж,судлаачид тусгайлан дугаарлаж,нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот-1 гэж бичиж тэмдэглэх болжээ. Барс хот-1-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800 м,зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байжээ. 1953-1955 онд археологич Х.Пэрлээ Барс-1 хотын хэрмийн доторхи дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна.

Хэрлэн Барс хотын хөх тоосгоор барьсан тав, долоон давхар хоёр суварга хийц маягийн хувьд Энэтхэгийн суварганы хэлбэртэй бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зурагтай байжээ. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүрчээ. Барс хот-1-ээс малтлагаар илэрсэн олдвороос үзэхэд Хятан улсад буддын шашин их дэлгэрч, олон хүрээ хийд байгуулсан ба олон мянган лам нартай байсан гэж Хятаны түүхийн сурвалж бичигт дурдсантай дүйдэг.

Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч чухамдаа жинхэнэ хот, цэргийн хуаран байжээ гэж судлаачид үздэг бөгөөд Хятан улс эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж, байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд түр сууршин сууж байсан гэж эрдэмтэд үздэг.

5. Чингисийн хэрмэн зам

g2.jpgЧингис хааны ахуй амьдрал, монголын эзэнт гүрний түүхтэй олон сэжмээр холбогдох Чингисийн хэрмэн зам хэмээх эртний туурь нь Дорнод монголын бахархалын нэгэн хэсэг болж байна. Түүхнээ “Чингисийн далан”, “Чингисийн хэрэм”, хэмээн тэмдэглэгдсэн уг дурсгал нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурай давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайхны араас Сайн цагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар, Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм. Энэхүү хэрмийн урт 500-600 км. Судлаачид үзэхдээ, Их хэрмийн дагуу зөв талдаа хугас өдөрчийн газарт дөрвөлжин хэрэм, бүтэн өдөрчийн газарт гурвалжин хэрэмтэй.

6.Тугийн сүмийн туурь Дорнод аймаг, Булган сум

7. Хөцөөгийн хоолойн дурсгал

Дорнод аймаг, Гурванзагал сум

Хөцөөгийн хоолойн дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог.Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрэлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.

8. Хайлангийн хадны буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Дорнод аймаг, Чулуунхороот сум

Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог.Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрэлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.

Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний хэлбэртэй, оюуны болон эдийн соёлын тухай олон мэдээллийг өгч чадах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд юм. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээгээр 510 орчмыг малтан шинжилсэн байна.

Гүн Саваагийн хэрэм

Дорнод аймаг, Сэргэлэн сум

Дорнод Монголын нутагт XVIII зууны дунд үед амьдарч байсан Л.Гүнсаваа нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж, тухайн үедээ улс орныхоо төлөө амь насаа зориулж, зүтгэж явсан, түүхэн хүний, цэргийн бэхлэлт болгон барьж байгуулсан хэрмийн үлдэгдэл, 1755-1758 оны Монголын тусгаар тогтнолын төлөө зэвсэгт тэмцэлд холбогдох, түүхт хүний нэг нь Сайхансаваа юм. Тэрбээр Манжийн түрэмгийлэлийн эсрэг зэвсэгт бослого гарган тэмцэж явсан мянга мянган дууриалалтай зоригт эрсийн нэг байсныг гэрчлэх дурсгал билээ. Манжтай байлдах хэрэгт зохиох гавьяа байгуулсныг үнэлэж Сайхансаваад “Гүн” цолоор шагнажээ. Энэ үеэс хойш түүний нэр Гүнсаваа болж алдаршсан байна. Гүнсаваатай холбогдох олон домог яригддаг.

XVIII зууны үед Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь зөвхөн баруун монголд өрнөж байсан төдийгүй, зүүн монголд Гүнсаваагаар удирдуулсан зэвсэгт тэмцэл өрнөж байсан тухай түүх монголын эрдэмтэдийн судалгааны хэрэглэглэхүүн болсоор байна. Сайхансаваа буюу Гүнсаваагийн тухай Дорнод Монголд хэд хэдэн домог яригддаг.

Гүнсаваагийн домгоос…

1. Даагайн улаан Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Даагайн улаан толгой нэртэй газар бий. Энд Гүнсаваа, Хонхор Бат хоёр өөрсдийн цөөн тооны цэргийг удирдаж манжийн хааны их цэрэгтэй баатарлагаар байлдаж цус асгаруулсан ширүүн тулалдаан болсон учир “Улаан толгой” хэмээн нэрлэх болжээ.

2. Гялалзахын даваа Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Гялалзахын даваа хэмээх газар бий. Гүнсаваа манжийн цэрэгтэй ширүүн тулалдаан хийж ялагдаад зугтахдаа энэ даваагаар давжээ. Даваа давахад нь хуяг, дуулга, нум саадаг нь гялалзаад далд орсон учраас “Гялалзахын даваа” хэмээн нэрлэх болжээ.

3.Сандаахын нарс Дорнод аймгийн Баяндун сумын нутагт далд урсгасан хэдэн нарс бий. Түүнийг “Сандаахын нарс” гэж нэрлэсэн нь учиртай аж. Гүнсаваа манжийн цэрэгтэй тулалдаж дайсны цэргийн давуу их хүчинд автан ухрахдаа манжийн цэргийг цочоон давшилтыг зогсоохын тулд эдгээр нарсыг ашиглан ганцхан шөнийн дотор цэргүүдээ оргуулсан гэдэг. Маргааш нь дайсны цэргүүд энэ нарсыг алсаас харж, олон морьтой хүмүүс жагсаж байна хэмээн андуу харж, буцаж зугтсан учир ийнхүү нэрлэжээ.

9.Их бурхант чулуун бурханы цогцолбор

Дорнод аймаг, Халх гол сум

g3.jpgДорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван 1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч То ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий. Их бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг. Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ. Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х_Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа “Их бурхант”-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл боловуу. Энэ нь X-XI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.

Шонх таван толгойн хүн чулуун хөшөө

Дорнод аймаг, Халх гол сум

g4.jpgТөв Азийн Эртний нүүдэлчдийн сүрлэг, дурсгал, оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө Дорнод монголын нутагт нэлээд бий. Энэ дурсгалын сонгодог жишээг танилцуулж байна. Уг хүн чулуун хөшөөг XIII-XIV зууны язгуурлаг хүний оршуулгын зан үйлд зориулж үлдээсэн дурсгал хэмээн үздэг. Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд уг дурсгалыг тайлбарлахдаа тэр үеийн хүмүүс оршуулсан хүнийхээ мөнхийн харуул болгож, сүнс, хойд насыг эрхэмлэдэг заншлын дагуу энэ дурсгалыг бүтээжээ гэдэг санал дэвшүүлсэн байдаг. Дорнод Монголын хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна. Шонх таван толгойн хүн хөшөөнд хүнийг баруун гартаа аяга, сав барьж энгэртээ аван зүүн гараараа сандлын түшлэгийг тохойлдсон, өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрсэлсэн байна. Хөшөөнд дүрсэлсэн дээлийг ихэвчлэн зөв энгэртэй байдлаар дүрсэлсэн нэлээд хэлхэгэр том гэсэн санаа оруулан дүрсэлсэн нь Түрэгийн хүн чулуун хөшөөнд дүрсэлсэн хувцаснаас ялгаатай. Хүн чулуун хөшөөний өөр нэгэн онцлог бол маш уран нарийн аргаар жижиг дүрслэлүүдийг гаргасанд оршино.

Хамар даваа дээрх Ялалтын хөшөө

Дорнод аймаг, Халх гол сум

g5.jpgМонгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халхголын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна.

М.П.Яковлевийн хөшөө

Баянцагааны нуруун дахь ЗХУ-ын баатар М.П.Яковлевын танкын хөшөө сүндэрлэж байна. М.П.Яковлев 1903 онд Сибирт төрсөн орос хүн. Түүхнээ Баянцагааны тулалдаан хэмээн алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7 болсон тулалдаанд түүний командласан танкийн 11-р бригад алдар гавьяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулсан юм. 1939 оны 7-р сарын 12-нд Халхголын гарамд тулж ирсэн их буу, меномет, пулеметоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж танкийн бригад явган цэргийг биечлэн удирдаж шинээр тулаанд орсон тэр мөчид М.П.Яковлев танкнаасаа гранат барьж гарч ирэн явган цэргийг удирдаж дайсны өөдөөс давшилтанд орж баатарлагаар амь үрэгджээ. Бригад командлан захирагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11-р бригадыг түүний нэрээр нэрлэжээ.

М.П.Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газар БТ-7 танкаар сүрлэг хөшөө босгож хашаанаас 10 метрийн зайнд алдрын хос багана боссон нь Монгол Оросын найрамдал танкийн 11-р бригадын эрэлхэг 72 дайчдын мөнхийн дурсгал болгон хан тэнгэрт гялалзаж байна.

Халхголын Ерэн баатрын хөшөө

g6.jpgБаянцагааны нуруунд байрладаг Ерэн баатарын хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж босгожээ. Энэхүү хөшөөг амь үрэгдсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын яруу алдарт дурсгалыг мөнхжүүлж БНМАУ-ын Засгийн газрын шйидвэрээр Халхын голын түүхэн ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм” гэж бичсэн байдаг.