Гөлтгөнөн боолт
Гөлтгөнөн боолт - эрт дээр үеэс гэмтэл согогийн өвчний эмчилгээнд энэ аргыг хэрэглэж ирсэн. Гэвч гэмтсэн мөчийг гөлтгөнөн зуурмаг дотор хийж гөлтгөнөө хатаах журмаар хэрэглэж байсан. 1864 онд Н.И.Пирогов ясны хугарлыг эмчлэхдээ гөлтгөнтэй марлаар хөлийг ороож, боож хэрэглэсэн нь гэмтэл, согогуудын өвчнүүдийг гөлтгөнөн боолтоор эмчлэхэд хувьсгал хийсэн хүн гэж үздэг.гөлтгөнийг эмчилгээнд хэрэглэхэд сайн, муу хоёр тал байдаг.сайн тал нь хүний биеийн арьсанд нягт наалдаж, амархан хэвшиж түргэн хатдаг. Дараа нь салгаж авахад хялбар,ямарч нөхцөлд хэрэглэж болох боломжтой юм.гэвч энэ боолтыг хэрэглэсний дараа булчин хатингарших, үений хөдөлгөөн хомсдох, буруу тавибал холголт үүсгэх,бүхэл, бүтэн мөчийг ч үхжүүлэх хүндрэл гарч болно.иймд гөлтгөнөн чиг,боолтыг хэрэглэхийн тулд тодорхой хэмжээний мэдлэг дадлага шаардагддаг. Гөлтгөнийг зөв хадгалж,бэлтгэж хэрэглэхэд тусгай байр,багаж хэрэгсэл шаардагдана. Үүнд гөлтгөнөн боолт хийх өрөө,гөлтгөнтэй,гөлтгөнгүй төрөл бүрийн марль,материал бэлтгэх өрөө,хуурай гөлтгөнийг хадгалах өрөө зайлшгүй байх шаардлагатай. Эдгээр өрөө чулуун шалтай,чийггүй байх ба боолт хийх өрөө нь талбай том,саруулхан,төрөл бүрийн битүү засалт эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлгээр хийх бололцооны бүхийл шаардлагыг хангасан байх ёстой.
Гөлтгөнийг гаргаж авахдаа гөлтгөнөн чулууг 1200-1800 градусын халуунд хатааж нунтаглана. Сайн чанарын гөлтгөнө нунтаг, зөөлөн цагаан өнгөтэй хатуу бөмбөлөггүй байдаг. Гөлтгөнө нь чийг амархан татаж,чанар нь муудах учир хуурай газар модон буюу төмөр саванд хадгалах ёстой. Гөлтгөний чанарыг шалгахдаа усанд зуураад хатуурах хугацаагаар нь тодорхойлно. Сайн чанарын гөлтгөнө 5-7 минутанд гүйцэт хатуурдаг. Гөлтгөний чанарийг ихэвчлэн доорхи хоёр аргаар туршина:
- Хуурай туршилт: хэсэг хуурай гөлтгөнийг алган дээрээ авч,чанга атгахад ихэнхи нь хурууны салаагаар гоожиж, үлдсэн хэсэг нь нягтарч хуруугаар дарахаас нааш няцрахгүй.
- Устай туршилт: паалантай жижиг саванд бага зэрэг ус хийж дээрээс нь гөлтгөнө хийж ус шингэхгүй болтол нь зуураад,гүйцэт хатуурах хугацааг ажиглана /5-7 мин/. Хэрэв гөлтгөний хатуурах хугацаа удаан байвал хаталтыг түргэсгэхийн тулд давстай ус хэрэглэнэ. Хтэрхий түргэн хатдаг гөлтгөнийг хүйтэн ус хийж зуурч хэрэглэнэ.
Гөлтгөнөн боолт тавих,бэлтгэх өрөөнүүдэд байвал зохих төхөөрөмж
засварлах- Өвчтөнийг хэвтүүлж боолт хийх тусгай зориулалтын ор.
- Гөлтгөнтэй бинт, тусгай зориулалт бүхий аравч чиг бэлтгэх ширээ.
- Хүүхдэд зориулсан тусгай ор буюу ууцны тулгуур төмөр.
- Гөлтгөнөн хантааз /корсет/ тавихад хэрэглэх жааз дүүжлүүр.
- Гөлтгөнөө хадгалах модон хайрцаг.
- Материал багаж хадгалах шүүгээ.
- Паалантай түмпэн 2-3 ширхэг.
- Гөлтгөнөн чигийг татаж толийлгох 40х20 см хэмжээтэй банз.
- Нарийн шигшүүр /төмөр утсан ба даавуун/.
- Төмөр хувингууд.
Гөлтгөнөн боолтыг засах авах багажууд
засварлах- Гөлтгөнөн боолтыг зүсэх хайч.
- Марль, хөвөн хайчлах хайч.
- Гөлтгөнөн боолтыг өөлж зүсэх хутга.
- Хавтгай дугуй, жижиг хөрөө.
- Гөлтгөнөн боолтын захыг сөхөж эргүүлэх бахь.
- Боолтыг нүхлэх дугуй хөрөө, цоолуур.
- Өнцөг хэмжигч зэрэг мөн бусад багажууд байна.
Гөлтгөнөн боолт тавихад өмсөх хувцас
засварлахХэдэн ээлжийн халад, малгай, хулдаасан хормогч, ханцуйвч, оймс байх шаардлагатай. Гөлтгөнөн боолтыг хагалгааны дараа юм уу төрөл бүрийн шархтай өвчтөнд тавих тул өрөөний ариун цэвэр, хувцаслалт нь эмнэлгийн асептикийн дэглэмийг хангавал зохино. Гөлтгөнөтэй бинт, аравч чиг бэлтгэх арга: Гөлтгөнөтэй бинт,аравч чигийг бэлтгэхдээ тослоггүй, бүдүүн ширхэгтэй цагаан марль хэрэглэнэ. Марлийн энг хайчилж авсаны дараа уг марлаас 2-3 метр урт 18,14,12,8 см өргөн энгээр зүсэж бинт бэлтгэнэ. Үүнээс өмнө гөлтгөнөө шалгаж хэрвээ хатуу бөмбөлөг үүссэн байвал урьдчилан нарийн шигшүүрээр шигшинэ. Гөлтгөнөтэй бинт бэлтгэхдээ уг бинтийг баруун гар тийш нь тэнийлгэж зүүн гараара хуйлаатай хэсгийг дарж, баруун гараараа тэнийлгэсэн бинт дээр гөлтгөнөө хийж марлийн ширрхэгийг үзэгдэхгүй болтол алгаараа илж,гөлтгөнийг жигдхэн тараана. Бинтний гөлтгөнтэй хэсгийг сулхан хуйлж цааш нь дээрхийн адилаар үргэлжлүүлэн бэлтгэж дуусгана. Гөлтгөнөн аравч чигийг бэлтгэхдээ урьдчилан гөлтгөнө тавих мөчний урт,өргөний хэмжээг аваад түүнд тохирсон хэмжээгээр гөлтгөнтэй марлийг 8-10 давхарлаж бэлтгэнэ. Гөлтгөнтэй бинт чигийг бэлтгэсний дараа 37-40 градусын бүлээн усыг паалантай түмпэнд хийж, бинтний гөлтгөнийг сэгсрэхгүйн тулд хуйлаатай чигээр нь усандаа булхтал нь дүрнэ. Бинтний бүх давхаргад ус нэвтэрсэн /хуйлсан бинтнээс хийн бөмбөлгүүд гарж дуусах/ үед бинтний хоёр захаас хоёр гараараа хумиж бариад уснаас гаргаж, хоёр талаас нь шахаж усыг шавхана. Гөлтгөнө чиг бэлтгэсэн бол тэнийлгэж тусгай банзан дээр тавиад алгаараа илж, нугалаа үрчлээг толийлгож гаргана. Гөлтгөнөн боолт хийх арга: Битүү гөлтгөнөн боолтыг жийрэгтэй, жийрэггүй тавьж болно. Боолтыг жийрэгтэй тавихдаа үе,мөчийг бүхэлд нь хөвөнгөөр ороож, дээрээс нь дан бинтээр ганц дан ороосны дараа гөлтгөнтэй бинтээр ороож эхэлнэ. Жийрэг тавихад бор хөвөн хэрэглэвэл өөртөө чийг татаж , амархан хуйларч холголт үүсгэх боломжтой учир эмнэлгийн цагаан хөвөн хэрэглэх нь шаардлага хангана. Жийрэгтэй гөлтгөнө боолтыг үений контрактур засах, үе мөчинд мэс засал хийсний дараа болон хугарлыг ясны таталтаар эмчилсэний дараа бороололтыг бэхжүүлэх зорилгоор хийнэ. Жийрэггүй гөлтгөнө боолтыг шууд арьсан дээр тавина. Гэхдээ үе орчмын ясны төвгөрүүдэд хөвөнгөөр жийрэг тавьж болно. Жийрэггүй боолт нь ясны эвэндээ орсон хугарлыг дахин зөрүүлэхгүй, хөдөлгөөнгүйгээр бэхлэх учир шинэ хугарлыг эвлүүлсэний дараа хэрэглэнэ.Битүү гөлтгөнөн боолтыг тавихдаа бинтийг уснаас гаргаж усыг шавхарсаны дараа баруун гартаа барьж, зүүн гараар бинтийн үзүүр талыг авч уул мөчний үзүүр талаас нь эхлэн /коксит, цээж гарыг бэхэлсэн боолт орохгүй/ түрүүчийн ороосон бинтийн өргөний хагасыг дараагын бинтээр давхарлан,орооно. Энэ үед бинтийн дээд талын зах нь чангардаг учир эхний ба хоёр дах давхар ороолтын үед бинтийн дээд талын чангарсан захыг тус бүрт нь сэтлэн хайчилна. Гөлтгөнөн боолт хийхдээ бинтийн нугалаа, үрчлээсийг сайн гаргахын хамт хуруугаараа дарж хонхойлгож хэрхэвч болохгүй. Битүү гөлтгөнөн боолт хийхдээ гар,хөлийн хурууны үзүрийг заавал ил үлдээж цусны эргэлтийг ажиглана. Гөлтгөнөн боолт хийсний дараа хуруунууд нь мэдээтэй,халуун ердийн өнгөтэй, хавангүй, хөдөлгөөн чөлөөтэй байх ёстой. Бөоолтын дараа үе мөчинд хаван үүсэхээс сэргийлж, мөчийг дээш нь өргөж байрлуулна. Хэрэв хуруунуудын ердийн өнгө, мэдээ алдан хөдөлгөөн нь хязгаарлагдаж эхэлбэл гөлтгөнөн боолтыг дагууд нь зүсэж дээрхи өөрчлөлт арилж буй эсэхийг ажигланан. Харин мөч, чац нь өвчин орж эхэлбэл өвчин дарах эм тариа хэрэглэх нь буруу юм. Учир нь их төлөв боолт дарах холголт үүсэхийн шинж байдаг.
Гөлтгөнөн боолтын хэлбэрүүд,түүнийг тавих арга
засварлахЭрт дээр үеэс ясны хугарлыг эмчлэхэд уул хугарлыг бороолж эдгэртэл нь хөдөлгөөнгүй байлгах нөхцөлийг хангаад цусны эргэлтийг хэвийн байлгаж, үений хөдөлгөөн болон булчингуудын хомсдолыг үүсгэхгүй тийм бэхэлгээ боолтыг эрэн хайсаар байна. Гэвч гөлтгөнийг орлуулан хэрэглэх түүнээс сайн чанарын материал одоогоор олдоогүй байна. Гөлтгөнөн боолтыг аль болох хөнгөн маягаар, бат бөх эвдэрч хэмхрэхгүйгээр тавьж сурах нь чухал болой.
Сүүж түнхийг бэхэлсэн гөлтгөнөн боолт
засварлахЭнэ боолтыг дунд чөмөгний хугарал,түнх орчмын гэмтэл үрэвсэл,түнхний үенд мэс засал хийсний дараа өргөн хэрэглэдэг. Сүүж түнхийг бэхэлсэн гөлтгөнөн боолт тавихдаа тусгай ор хэрэглэнэ. Тусгай оргүй нөхцөлд ердийн вандан дээр ууц, далны доогуур тулгуур хийж өвчтөнийг хэвтүүлээд хоёр хөлийг туслагч нар тухайн шаардлагатай байрлалд барина. Жийрэггүй боолт хийхдээ үений төвгөрүүдэд жийрэг тавина. Энэ гөлтгөнөн боолт тавихдаа эхлээд бүслүүрээс шагайн үе хүртэл гуя шилбэний ар,өвөр талаар мөчний бүдүүний 2/3-г хамруулан гөлтгөнөн чиг тавьж хэвшүүлээд 20-25см өргөнтэй гөлтгөнөн чигийг бүслүүрээр ороож,түнхний үеийг бэхэлсэн ороолт гөлтгөнөн чиг давхарлаж тавьсны дараа гөлтгөнтэй бинтээр 2-3 давхар ороогоод гарын алгаар илж биенд нь сайтар хэвшүүлж өгнө. Хөлийн тавхайг оруулж тавих шаардлагатай бол тавхайд битүү гөлтгөнөн боолт тавьж залгана. Боолт дууссаны дараа захын хэсгүүдийг хурц хутгаар өөлж тэгшлээд, холголт үүсгэж болох хэсгүүдийг сайтар шалгаж үзнэ. Өвчтөнийг зөөвөрлөхдөө түрдэг тэргэн дээр болгоомжтой шилжүүлж зөөхгүй бол гөлтгөнөн боолт хугарч эмчилгээний үр дүнг муутгана. Түнхний үе орчим гэмтэлтэй бие султай өвчтөнд сүүж түнх бэхлэх боолтыг өвдөгний үе хүртэл богино хэлбэрээр тавьж болно.
Шилбэний хугарлын үед битүү гөлтгөнөн боолт хийх арга
засварлахӨвчтөнийг дээш нь харуулан хэвтүүлж,нэг туслагч хөлийн тавхайнаас татаж, хоёрдогч туслагч нь нэг гараараа тахимны доогуураас,нөгөө гараараа хугарлын орчмоос барьж хөлийг өргөнө.боолт хийхдээ хөлийг өвдөгний үеэр 1700, тавхайг 1000 өнцөгт байрлуулна. Хөлийн үенүүдийн төвгөрт жийрэг тавьж гөлтгөнөнтэй бинтээр хурууны үзүүрээс эхлэн өгзөгний нугалаас хүртэл бинтийн чангарсан захыг хайчаар сэтэлж 8-10 давхар орооно.
Өвчтөний биеийн жин, булчингын хөгжлийг харгалзан нимгэн, зузааныг тохируулна.гэвч энэ боолтыг хийхэд өмсүүлэн цаваг хийж,гөлтгөнөн аравч чиг тавиад дээрээс нь гөлтгөнөтэй бинтээр ороох нь тохиромжтой байдаг.гөлтгөнөн боолт хатсаны дараагаар захыг нь өөлж хуруу өлмийг нь гаргана. Хөлийн хуруунаас өвдөгний үе хүртэл битүү гөлтгөнөн боолтыг тавхайн шивнүүр,ул,шагайн яс,шилвэний доод хэсгийн хугарлын үед тавьдаг байна.
Волковичийн гөлтгөнөн боолтын хэлбэр
засварлахЭнэ боолтыг шилбэний хавчаар яс, шаантны доод дунд хэсгийн хугарлын үед тавибал тохиромжтой. Боолт хийх арга. Хөлийн тавхайд гөлтгөнөн улавч хийж хэвшүүлээд гөлтгөнөн урт чигийг П үсэг маягаар хөлийн тавхайд дөрөөлүүлэн өвдөгний үе, гуяны дунд хэсэг хүртэл хэвшүүлэн тавьж,шагайн үе орчимд наймын тоо хэлбэртэйгээр бөгжлөн гөлтгөнтэй бинтээр 6 давхар ороож, шилбэний дээд, дунд хэсгээр гөлтгөнтэй бинтээр бөгжлөн орооно. Хэрэв өвдөгний үеийг өнгөрөөж тавих шаардлагатай бол 4 дэх бөгжийг гуяны дунд хэсэгт хийнэ.
Гөлтгөнөн аравч чиг
засварлахГөлтгөнөн чигийг хэрэглэх шаардлагын дагуу урт өргөнийг тохируулана. Үүнийг дээд мөч,шилбэ ясны хугарлын үед түр хугацаагаар тавьж болно. Мөн үе орчмын зөөлөн эдүүдийн шарх, үрэвслийн үед хэрэглэнэ. Чиг тавих арга аравч чигний урт нь хугарал гэмтлийн байдлаас хамаарах бөгөөд өргөн нь мөчний диаметрийн 2/3 хамарна. Боолтыг хэвшүүлсэний дараа гөлтгөнгүй бинтээр зузаан орооно.
Дээд мөчдийн хугарал,гэмтлийн үед боолт хийх арга
засварлахГарын ясны хугарлуудыг эмчлэхдээ гөлтгөнөн боолт хэрэглэх боловч гол төлөв аравч, чиг, суганы гурвалжин жинтүү хэрэглэнэ. Гурвалжин жинтүү хэрэглэх,бэлтгэх арга. Гурвалжин жинтүүг далны хугаралууд болон атгаалын толгой хүзүүний зөрөөгүй хугаралын үед хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа настай хүмүүст хэрэглэхэд тохиромжтой байдаг.жинтүүг нилээд хөшүүн, зузаан даавуугаар хийж дотор нь сүрэл юм уу хөвөн чихэж өгнө. Жинтүүний хэмжээ нь сууриараа 25см, уртаашаа 30-45см , дээд ирмэг нь 10см зузаан, гурвалжин хэлбэртэй байна. Хоёр хажуугын дунд хэсэгт богинохон гогцоо хадаж,урд хэсэгт нь /шуу байрлах түвшинд/ хоёр гогцоо даруулга хийж өгнө. Жинтүүг гэмтэлтэй гарын суганд хийж сургуулийн хүүхдийн цүнх шиг үүрүүлээд, гарын шууг жинтүүний урд талын гогцоогоор даруулна.
Дээд мөчний ясны хугарлуудын үед аравч, чиг тавих
засварлахАравч, чигийг мөр, тохой, бугуйн үенүүдийн бэртэл гэмтэл, атгаал,шуу,алганы яснуудын хугарлуудын үед хэрэглэнэ.атгаалж чөмөгний хугаралд чиг тавихдаа мөрний дээд талаас бугалганы урд талаар буулгаж тохойг ороон,бугалганы ард талаар дээш нь явуулж мөрөн дээр тохуулж гөлтгөнгүй бинтээр бооно. Үүнд мөчийг физиологын дундаж байрлалд байлгахын тулд суганд нь гурвалжин жинтүү хийж өгнө. Сүүлийн үед мөрний яс, атгаалын хугарлыг гараар засаад О-үсэг шиг хэлбэрийн аравч чиг тавьж эмчлэхэд бороололт түргэн явагдаж байгаа нь ажиглагдаж байна.
Боолт хийх арга
засварлахХугарлыг эвлүүлж засаад, шууг тохойн үеэр 600 нугалж, урьдчилан хэмжээ авч бэлтгэсэн гөлтгөнөн аравчыг мөрний урд талаас мөрөн дээгүүр давуулан бугалганы ар талаар буулгаж, тохойн үений доогуур урагш нь гаргаж, атгаалын урд талаар явуулж, аравч чигний дэээд үзүүрт давхарлаад хуурай бинтээр хэвшүүлэн ороож болно. Аравч тавихдаа гарыг сугаар нь 700д өргөлттэй байрлалд байлгаж гөлтгөнөн боолтыг хэвшүүлээд суганд нь гурвалжин жинтүү хийж өгнө. Тохойн үе, шуу богтосны ясны хугарлын үед хурууны угаас бугалганы дунд хэсэг хүртэл аравч чиг тавина. Шууны хугарамтгай хэсгээр хугархад хурууны дунд үенээс тохойн үеү хүртэл чиг тавина.
Гарыг цээжтэй бэхлэх гөлтгөнөн боолт
засварлахӨвчтөнийг суугаа байрлалд уг боолтыг хийхэд бэрхшээл бага байдаг. Ерөнхий мэдээгүйжүүлгээр ,хагалгаа хийсний дараа хагалгааны орон дээр гар цээжийг бэхлэх гөлтгөнөн боолтыг шууд тавихад нилээд хэцүү байдаг. Иймээс урьдчилан тохирох хэмжээний гөлтгөнөн чиг,хавтанг бэлтгэх хэрэгтэй. Үүнд цээжний бүслүүрийн хэмжээгээр 6-8 давхар, 15-20см өргөн хоёр ширхэг хавтанг бэлтгэнэ. Хугаралтай талын мөчний сүүжний тавцангын дунд хэсгээс,тохойг дайруулан, хуруунуудын угын үе хүртэл хэмжиж 8-10 давхар гөлтгөнтэй бинтээр чиг бэлтгэнэ. Мөн 8-10 ширхэг гөлтгөнтэй бинт бэлтгэнэ. Боолт хийхдээ 2-3 туслагчтайгаар гарыг физиологын дундаж байрлалд оруулан эрүүл талын мөрөн дээгүүр 3-4 давхар гөлтгөнгүй бинт мөрөвчлөн унжуулна. Эхлээд урьдчилан бэлтгэсэн гөлтгөнөн чигийг гарт тавьж хэвшүүлж хоёр хавтангаар цээж,хэвлийг ороож, дээрээс нь гөлтгөнтэй бинтээр гар цэжийг 4-6 давхар орооно. Эрүүл талын мөрөнд мөрөвчилсөн бинтийг ар, өвөр талд унжуулсан үзүүрүүдийг нугалж бүслүүр боолтонд бэхлэнэ. Дараа нь тэвх модоор бүслүүрийн доод талаас тохойд тулган тэвхдэж гөлтгөнтэй бинтээр бэхэлнэ. Сүүлд нь гөлтгөнөн боолтын захыг өөлж засна.
Дезогийн боолт
засварлахДээд мөчдийн ясны хугаралтай өвчтөнүүдийг зөөвөрлөх, эгэмний хугарал мөр тохойн зөөлөн эдийн бэртлийн үед хэрэглэнэ. Боолт хийх арга: суганд нь 10см орчим зузаан зөөлөн зөөлөвч хавчуулаад тохойн үеэр 700 нугалах байрлалд гароыг их биетэй нь барьж бооно. Боолтыг хийхдээ эрүүл талын суганаас эхлэн гэмтэлтэй талын бугалганы их биетэй нь барьж 2-3 дахин ороогоод эрүүл талын суган доогуур гарч ирсэн бинтний үзүүрийг гэмтэлтэй мөрний дээгүүр давуулан тохойг ар талаас нь эгэлдэргэлж, шууг их биенд нь барьж ороогоод эрүүл талын суган доогуур ар тийш гаргаж гэмтэлтэй талын мөрөн дээгүүр урагш нь давуулж тохойн үений доогуур эгэлдэргэлэн хойш нь гаргаж их биеийг гэмтэлтэй талын бугалгатай барьж дахин ороох журмаар боолтыг давтана.