Гүсэмийн Жалаа
Гүсэмийн Жалаа нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой бөх юм. Тэрээр 1976 оны Монреалийн олимпод жүдогийн хүнд жин буюу +93кг-ийн ангилалд зодоглож, шагналт 5-р байр эзэлсэн. 1977 оны улсын наадамд 5 даван шөвгөрч, начин цол хүртжээ.
АмжилтЗасварлах
Улсын наадмын дэвжээндЗасварлах
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1977 | АХ-ын 56 жилийн ойн баяр наадамд улсын арслан Г.Дэмүүлээр тав давж
" Монгол улсын начин " цолыг хүртсэн. |
512 |
Аймгийн наадмын дэвжээндЗасварлах
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1975 | Дундговь аймгийн баяр наадамд улсын харцага И.Ламаажаваар долоо даван түрүүлсэн. | 128 |
1983 | Архангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Ч.Содбаатараар долоо даван түрүүлсэн. | 128 |