Гүйлс
Өвөлд навчаа гөвдөг том биш сөөг, навч нь өргөндүү зууван мөртлөө оройн хэсэг нь хурц шовх, навчны зах нь шүдэрхэг, цэцэг нь цагаан юмуу ягаан өнгөтэй, навчилж эхлэхээс өмнө цэцэглэдэг. Цэцэглэх үедээ маш гоёмсог цэцэг нь бал агуулдаг, жимс нь махлаг шүүслэг жимстэй, 6,7 сарын үед боловсорч гүйцдэг.
Титмийн хэлбэршүүлэлт хяргалтыг сайн даадаг. Хотын гудамж талбай болон албан байгууллага хувь хүмүүс хашаандаа тарихад маш тохиромжтой. Ялангуяа цэцэглэх үедээ маш гоёмсог харагддаг.