Гюзель Манюрова

Гюзель Тагировна Манюрова (Орос: Гюзе́ль Таги́ровна Маню́рова, 1978 оны 1 сарын 24-нд хуучнаар Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Мордова Улсын Саранскт төрсөн) нь Оросын Холбооны Улсын чөлөөт бөхийн тамирчин, олимпын мөнгөн медальт бөх юм.

Гюзель Манюрова

Эмэгтэй чөлөөт бөх
Төлөөлдөг улс: Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гюзель Тагировна Манюрова
Төрсөн огноо 1978 оны 1 сарын 24
Төрсөн газар Саранск, Мордова, ЗХУ
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Афин 2004 -72 кг

Саранскт татар гэр бүлд мэндэлсэн тэрээр Москвад өсчээ. 2000 оноос айкидогоор хичээллэж эхлэн, 3-р дантай болсон байна.

Дасгалжуулагч В.Чупаков, Ш.Нусуев нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхлэн, 2004 онд Европын аварга цол хүртэж, Афины олимпоос мөнгөн медаль зүүжээ. 2005, 2007 онуудад ОХУ-ын аварга болсон бөгөөд 2007 оны Европын АШТ-ийн мөнгөн медальтай.

Бээжингийн олимпын сонгон шалгаруулалтад ОХУ-ын 2008 оны аварга Елена Перепёлкинад ялагдан, олимпын багт багтаж чадаагүй.

Цахим холбоос засварлах