Гэнэнпил хатан
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Гэнэнпил хатан -Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/.
1923 онд Их Дагина Дондогдулам нас барсаны дараа Н.Гэнэнпилийг хатанаар залгамжилжээ. Богд хаантан нас барсаны дараа 1924 онд Гоо үзэсгэлэн төгс энэ бүсгүйг 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг. Тэрбээр өөрийн дурлалт залуу Даншигийн начин Лувсандамбатайгаа ханилж дөрвөн хүүхэдийн ээж аав болон амьдарч байлаа. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар шуурга эрхэм хүнийг тойрч гараагүй юм. Богдын хатан хэмээгдэж явсаныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, чанга хатуу эрүү шүүлтийг туулж эцэст нь 1938 онд таван сартай жирэмсэн байхдаа буудуулж нас эцэслэсэн гашуун түүхтэй хүн. Богдын хатнаар өргөгдөөд явсны нь дараа сүйт хархүү Лувсандамба нь хайртай бүсгүйнхээ араас Их хүрээ орж даншигт барилдаж начин цол хүртэж байсан гэдэг. Сүүлд Гэнэнпил хатныг төрхөмдөө ирэхэд нь ханилж суусан юм билээ. Лувсандамба бол бас л ялгаагүй халхын сайхан эрсийн нэг. Эдгээр хүмүүсийн хайр дурлал, хувь тавилан, намтар түүх он цагийн эрхээр мартагдсаар байна.