Гэндэнгийн Нямдоо

Гэндэнгийн Нямдоо /1934 онд БНМАУ-ын Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн-2001 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод нас барсан/-Монгол Улсын дипломатч-Элчин сайд.

1956 онд Цэргийн ерөнхий сургууль төгссөн,

1962 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Олон улсын харилцааны сургууль төгссөн.

1962-1984 онуудад ГЯЯ-ны референт, тасаг, хэлтсийн эрхлэгчээр ажилласан.

1984-1988 онуудад Нью-Йорк дахь БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч.

1988-1991 онд БНМАУ-аас АНУ-д суух анхны Элчин сайдаар томилогдсон байна.

1991-1992 онд Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайгийн Гадаад бодлогын зөвлөх,

1992 оны 7 дугаар сарын 1-нд Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэгээр сонгогдон ажилласан.

1995-1997 онд Монгол улсаас Их Британд суугаа Элчин сайдаар ажилласан.

1991 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цол хүртсэн.

2001 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод нас барсан.


Жич: Монгол Америк хоёр дипломат харилцаа тогтоох тухайтад анх ам нээн хөөрөлдөж, Зөвлөлтийн хилэнг хөдөлгөж, Ю.Цэдэнбалын "араанд" зуугдаж явсан мөнөөх “Үл бүтэх” Гэндэнгийн Нямдоо гарын үсэг зурж, тэгээд ч зогсоогүй, Америк улсад Монгол Улсаа Онц бөгөөд Бүрэн эрхтэй төлөөлөн суух анхы Элчин сайдаар тохоон томилогдож одсон нь сонин сайхан ерөөл бэлгэ бүхүй нэгэн зүйл тавилан тохиол болж байжээ.