Гэндгээгийн Батмөнх
Гэндгээгийн Батмөнх (1944 оны 8 сарын 10-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн) нь Монголын цаначин. 1968 оны Греноблийн олимпод эх орноо төлөөлж оролцсон.
Батмөнх 1972 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн.
1964 оноос цанын спортоор хичээллэж, улсын 8 удаагийн аварга болжээ. 1974 оноос "Алдар" нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж байв.