Гэмтэл
Гэмтэл нь осол, доргилт, унах, цохигдох, зэвсэгт өртөх зэрэг ямар нэг гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр биеийн дотор эрхтэн болон ясны бүтцүүд хамт өөрчлөгдсөнийг хэлнэ. Хүнд гэмтэл нь үхэлд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй болгох аюултай.
2013 онд дэлхий даяар 4.3 сая хүн гэмтлийн улмаас амиа алдсан бөгөөд тэдний 30 гаруй хувь нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэмтлээс шалтгаалан нас барсан байна. Өнөө үед гэмтэл нь хүний нас баралтын 9 хувийг эзэлдэг, үхлийн 6 дахь томоохон шалтгаан болж байна.