Гэлэгсэнгэ
Гэлэгсэнгэ нь одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутгийн бөх. 1853 онд төрсөн.
Түүний өвөг эцэг Очир нь 1838 оны их даншигт 8 даван шөвгөрч заан цол хүртэж байсан бөх байжээ. Очир заан 2 хүүтэй. Том нь Омбой, бага нь Үйзэн юм. Омбой бол Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж байсан бөх бөгөөд 1855 оны бага даншигт түрүүлж байсан заан цолтон юм. Үйзэн нь 1859 оны уул тайлгад 4 даван шөвгөрч начин болж байжээ. Омбой заан 2 хүүтэй. Том нь Гэлэгсэнгэ, бага нь Дугар юм.
Гэлэгсэнгэ хүү 1876 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. Тэрээр 1876 оны их даншигт түрүүлж арслан цол, 1884 оны их даншигт түрүүлж даян аварга цол, 1890 оны их даншигт түрүүлж дархан аварга цол хүртсэн байна.
Их даншигт 4 удаа, бага даншигт 1 удаа, уул тайлгад 6 удаа нийтдээ Монголд наадамд Гэлэгсэнгэ дархан аварга 11 түрүүлжээ. Түүний дархан аварга болсон түүх нь дүү Дугар аваргатай салшгүй холбоотой юм.