Гэгээн нуур
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Хүний гараар бүтсэн хамгийн залуу нуур Говь-Алтай аймгийн Тайшир суманд орших Гэгээн нуур юм. Улаан Боомын хавцалд 2008 онд “Тайшир гуулин” УЦС-ыг байгуулахын тулд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь 17,2 гаруй километр урт, 3,7 орчим километр өргөнтэй нуур бий болжээ.
Тус нууранд Завхан голд байдаг Монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болжээ. Гэгээн нуурыг энэ 2018 онд “Google” хайлтын системд албан ёсоор бүртгэгдсэн байна.
Commons: Гэгээн нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан