Гу Вэйзюнь
Гу Вэйзю́нь (хятад уламж. 顧維鈞, хялбар. 顾维钧, пиньинь Gù Wéijūn), мөн Веллингтон Ку (англиар. V.K. Wellington Koo, 1888 оны 1 дүгээр сарын 29-нд төрж -1985 оны 11 дүгээр сарын 14-нд нас барсан) -Хятадын дипломат, улс төрийн зүтгэлтэн.
Шанхай хотоос холгүй Зяадин (хятад 嘉定, Jiādìng) хотод (Зянсу муж) 1888 онд төрсөн.
Шанхай хотын англи хэлтэй Гэгээн Ионны Их сургууль болон Колумбын Их сургуулийг 1908 онд төгссөн. 1912 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Хятадад буцаж ирээд Юань Шикай ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажилласан. 1915 онд Хятадаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдов. 1919 онд тэрээр Парисын энх тайвны бага хуралд Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Шаньдун хойгийг Хятадад буцааж өгөхийг Японоос шаардахад зөвшөөрөгүй тул Версалийн энх тайвны гэрээнд гарын үсэг зураахаас татгалзсан байна.
Тэрээр Үндэстнүүдийн Лиг дэх Хятадын анхны төлөөлөгч байсан. 1921-1922 онд Вашингтоны бага хуралд оролцсон Хятадын төлөөлөгчдийн гишүүн.
Гадаад хэргийн сайд (1923 оны 5-11 дүгээр сар., 1923-1924 он., 1931 он), Сангийн сайд (1926 он), Ерөнхий сайд (1924 оны 7-10 сар) болон Бээжингийн Засгийн газрын Ерөнхийлөгч.
1924 оны 5 дугаар сарын 31-нд "ЗХУ болон Бүгд Найрамдах Хятад улсын хооронд байгаа асуудлуудыг зохицуулах Ерөнхий зарчмын тухай Хэлэлцээр"-т хятадын талыг төлөөлж гарын үсэг зурсан хүн.
1932 оноос - Үндэстнүүдийн лиг дэх Хятадын төлөөлөгч.
1936-1940 онд Францад Элчин сайдаар ажиллаж байсан. Францыг ялагдсаны дараа - Их Британид Элчин сайдаар 1946 он хүртэл ажилласан.
Дараа нь - БНХУ-аас (Тайвань) АНУ-д суугаа Элчин сайдаар ажилласан байна.
1956 онд тэрээр дипломат албыг орхиж, Хааг хот дахь НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч болжээ.
1967 онд тэтгэвэртээ гараад АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч байгаад 1985 онд 97 нас хүрээд нас баржээ.