Гурван-эрдэнэ багшийн дээд сургууль

“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль (БДС) 1993 онд байгуулагдсан.

Нийт зургаан мэргэжлээр 700 гаруй оюутан суралцаж, 30 орчим профессор багш нар ажиллаж байна. 2003, 2008 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. 2011 онд аттестатчилагдсан. Тус сургууль нь 1996 оноос хойш монгол хэл-уран зохиол, бага анги, түүх-уран зохиол, монгол-англи хэл, математик-мэдээлэл зүй, түүх-нийгэм судлалын багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, сэтгүүлч, аялал жуулчлалын менежер мэргэжлээр нийт 2000 гаруй мэргэжилтнийг бакалавр зэрэгтэй төгсгөсөн. 2004 оноос боловсролын онол, түүх мэргэжлээр магистрын түвшний сургалт явуулж байна. Нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь үндсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаагийн дотор ЕБС болон их, дээд сургуулийн багш, аймгийн боловсрол соёлын газарт мэргэжилтэн, удирдах ажилтан, сэтгүүлч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил эрхэлж байна.

2014 он:

Тэнхим

  • “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “Багш, монгол хэл, англи хэлний боловсрол”, “Багш, түүх нийгэм судлалын боловсрол”, “Багш, бага ангийн боловсрол”, “Багш, математикийн боловсрол” бакалаврын багц хөтөлбөр, “Монгол хэл, уран зохиолын багш” магистрын хөтөлбөр, “Багш, сургуулийн өмнөх боловсрол” орой, эчнээ ангийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулав.
  • “Уншигчдын бага хурал”-ыг амжилттай зохион байгуулж, Ардын уран зохиолч Бөхийн Баастын 95 насны ойг тэмдэглэсэн ба энэ цагийн зохиолчдын уулзалт болов.
  • Нийт 22 багш тус бүр нэг нэг цахим хичээл 2 улирлын турш амжилттай удирдан явууллаа.
  • Багш бүр цахим хэрэглээний динамик байдлыг хангаж ажиллахад анхаарлаа.

Эрдэм шинжилгээ

  • “Багш нарын нээлттэй семинар”-ыг амжилттай зохион байгуулав.
  • Багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг “Хичээлийн үр өгөөж” сэдвээр зохион байгуулж ХБУТ-ийн багш, доктор Г.Даваажаргал “Лекцийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” илтгэлээрээ “Тэргүүн” байр, ХБУТ-ийн багш Т.Сайнбаяр “Уран зохиолын хичээлд уншиж ойлгох, тогтоон чээжлэхэд чиглэгдсэн дасгал даалгавар ашиглах нь” илтгэлээрээ “Дэд” байр, Архангай аймаг дахь “Багшийн сургууль”-ийн багш Б.Ариунзаяа “Багшлах дадлагын үед “Оюутан-багш” бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэж буй байдлыг судлах нь” сэдэвт илтгэлээрээ “Гутгаар” байр тус тус эзэллээ.
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг “Сурах арга барил” сэдвийн дор зохион байгуулж “Тэргүүн байр”-т БАБ-4 ангийн оюутан Б.Энхмэнд “Төгсөх ангийн оюутнуудын унших чадварт хийсэн судалгаа”, “Дэд байр”-т БАБ-2 ангийн оюутан Жаргалцэцэг нар, “Гутгаар байр”-т ХБ-2 ангийн оюутан Г.Нанжидсүрэн “Бие даалт ба амжилттай суралцахуй”, “Тусгай байр”-т ХБ-2 ангийн оюутан М.Намжил, М.Тэгшжаргал нар “Монгол хэлний хичээлд цахим хэрэглэгдэхүүний уялдаа холбоо” сэдэвт илтгэлээрээ тус тус шалгарлаа.
    • “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Сургалт-Эрдэм шинжилгээний бичиг” №10 хэвлэгдэн гарлаа.

Бусад

  • МХУЗ-III, IY ангийн оюутнуудын баг МУБИС-аас зохион байгуулдаг “Багшлахуйн ур чадвар” олимпиадад анх удаа оролцлоо.
  • “Talk now” англи хэлний клуб, бийрийн бичлэг, математик, шатрын дугуйлан тус тус хичээллэв.


2013 он

Сургалт

Япон улсын Комомоту их сургуулийн докторант Ж.Нарангэрэл “Moodl”программ дээр сурган хүмүүүжүүлэх зүй ICT хичээл явуулж туршсан нь мэдээллийн технологийг сургалтад ашиглах боломжтойг харууллаа.

Эрдэм шинжилгээ

  • Багш Д.Цогзолсүрэн “17-20-р зууны ноёдын төрийн ёслолын хувцас” “Манжийн эрхшээлийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэмтэн” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл, “Сэтгэлд мөнхөрсөн он жилүүд” намтар дурдатгал судлалын ном хэвлүүлсэн байна.
  • Багш Р.Болормаа “Энгийн болон аравтын бутархайг таниулах аргазүй”, “Арифметикийн нийлмэл бодлогууд, тэдгээрийг бодох аргачлал”, “Математикийн сонирхолтой бодлого, дасгал, тэдгээрийг бодох аргачлал” гарын авлага гаргасан байна.
  • Багш М.Ичинноров “Их дээд сургуулийн лекц, семинарын хичээлийг боловсронгуй болгох асуудал”, “Блүүмийн таксономыг семинарын хичээлд ашиглах нь”, “Багш бэлтгэдэг зарим их дээд сургуулийн оюутнуудын уншиж ойлгох чадварын төлөвшилд хийсэн судалгаа”, “Уншихуй, түүний танин мэдэхүйн үйл ажиллагаа” өгүүлэл тус тус хэвлүүлжээ.

Бусад

  • Монгол хэлбичгийн Улсын олимпиадыг амжилттай зохион байгуулав.
  • Төгсөгчдөд зориулсан сургалт зохион байгуулав.
  • Сургуулийн 20 жилийн ойг тэмдэглэв
  • Багш Г.Даваажаргал, Б.Нарантуяа нар “Боловсролын тэргүүний ажилтан”
  • Багш Б.Хашцэцэг, Т.Сайнбаяр, С.Ролмаа, М.Бямбадорж, Г.Гантогтох, нар БШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулав.
  • Номын санч Ц.Болор-Эрдэнэ ССАЖЯ-ны “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав.
  • Д.Пүрэвсүрэн-Залуучуудуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль
  • Б.Батжаргал-Залуучуудуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль
  • Н.Мөнхтунгалаг-Залуучуудуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль
  • Ц.Нямсамбуу-Залуучуудуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль
  • Д.Ганцэцэг-Залуучуудуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль ü Ш.Дэлгэрмөрөн-Залуучуудуудын холбооны Тэргүүний залуу алтан медалаар тус тус шагнуулав.


2012 он:

Эрдэм шинжилгээ

  • Багш Г.Даваажаргал “Монгол хэлэнд дан үгээр шууд бус нэрлэлт үүсэх зүй тогтол” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалав.
  • Багш Б.Мөнгөнцэцэг “Монгол хэлний ойролцоо зэргэд” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалав.
  • Багш Б.Мөнхцоож “Methodology of teaching english”, “Reading and speaking” П.Одсүрэн “Эх зохиолын төрөл зүйлийн задлал”, Д.Цогзолсүрэн “Монголын түүхийн хэрэглэгдэхүүн”, Н.Баянмөнх “Шинэ үеийн философи” зэрэг гарын авлагууд хэвлүүлэн сургалтад хэрэглэгдэж байна.
  • Багш Г.Даваажаргал, Б.Мөнгөнцэцэг нар “Монгол хэлний сорилго” номыг бусадтай хамтран хэвлүүлэв.

Бусад

  • Зохиолч Ч.Галсан, Ч.Дагвадорж нарын уран бүтээлээр “Уншигчдын бага хурал”-ыг зохион байгуулж, 6 оюутан илтгэл тавьж хэлэлцүүлэв.

2011 он:

Сургалт

  • Зөвлөх багш С.Батхуяг “Дээд сургуулийн сургалтад кейсийг ашиглах нь” сэдэвт семинарыг багш нарын дунд зохион байгуулж явууллаа.
  • ШУТИС-ийн багш Тамир “Цахим хичээлийг хэрхэн бэлтгэж боловсруулах вэ” сэдвээр нийт багш нарт семинар явууллаа.
  • МУБИС-ийн багш Б.Оюун ”Хичээлд судалгаа хийх арга зүй” сэдэвт семинарыг нийт багш нарт явууллаа.
  • Багш Р. Болормаа, Д.Алтанцэцэг нар “Сургалтын хэрэглэгдэхүүн”, П.Одсүрэн “Уран зохиолын боловсрол”, Г.Даваажаргал “Бийрээр бичихүй” модуль сургалтыг Булган, Сэлэнгэ, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Дундговь аймгуудад амжилттай зохион явуулсан байна.

Эрдэм шинжилгээ

  • Багш Б. Мөнхцоож ХУИС-ийн эрдэм шинжилгээний бичигт Эрнест Хэменгуен “ Өвгөн тэнгис хоёр зохиол дахь цаг хугацаа заасан байц гишүүн өгүүлбэрт хийсэн анализ” өгүүлэл хэвлүүлсэн.
  • Багш Б.Мөнгөнцэцэг МУБИС-ийн Монгол судлалын чуулган сэтгүүлд “Монгол хэлний ойролцоо гишүүн бүхий зэргэд” өгүүлэл, ОУМСХ-ны “Монгол судлалын мэдээлэл” 2010 № 1 сэтгүүлд “Монгол хэлний ойролцоо өгүүлбэрийн асуудалд” өгүүлэл, Өвөр Монголын Их Сургуулийн “ Монгол хэл бичиг” сэтгүүлд “Монгол хэлний ойролцоо үгийг ангилах асуудалд” өгүүлэл, ГЭБДС-ийн эрдэм шинжилгээний бичиг №6-д “Монгол хэлний ойролцоо үг хорших нь” өгүүллүүдийг тус тус хэвлүүлсэн.
  • Багш П.Одсүрэн Буриадын Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичигт “Бавуугийн Лхагвасүрэнгийн эмгэнэлт жүжгүүдийн зөрчлийн онцлог” ЭШ-ний өгүүлэл /0,5 х.х /, МУБИС-ийн “Монгол судлалын чуулган”цувралын №9-т “До.Цэнджавын нэгэн туужийн дүрүүдийн сэтгэлзүйн онцлог”ЭШ-ний өгүүлэл /1х.х/, Улаанбаатарын ИСийн ЭШ-ний бичигт “Б.Лхагвасүрэнгийн дууль бичлэгийн зөрчил” ЭШ-ний өгүүлэл /1,2 х.х / тус тус хэвлүүлсэн.
  • Багш Б.Хурцтуяа МУБИС-ийн ЭШ-ний сэтгүүлд “Уран зохиолд зүүдийг ашигласан байдал” өгүүлэл, Өвөрмонголын багшийн их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд “Зүүдийг уран зохиолд ашигласан нь “ сэдэвт өгүүллэгүүдийг нийтлүүлсэн.

Бусад

  • МҮОНТ-ийн “Тунгаамал” нэвтрүүлэгт оюутнууд амжилттай оролцсон. ü Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын бүтээлээр “Уншигчдын бага хурал” зохион байгуулав.


2010 он:

Сургалт

Клиник профессор багш нарт сертификаттай сургалт зохион байгуулсан.

Эрдэм шинжилгээ

  • Багш И.Өнөрзул Ш.Лувсанвандангийн ойд зориулан эрхлэн гаргасан 12 ботийг бүтээхэд оролцсон.
  • Багш Г.Гантогтох МУБИС-ийн багш нартай хамтран “English for Mongolian culture” ном хэвлүүлсэн.
  • Ч.Жачин, Г.Даваажаргал нарын “Бичихүй бүтээхүй” ном хэвлэгдэв.
  • Багш П.Одсүрэн “Эх задлах аргачлал” ном бичиж хэвлүүлсэн.

Бусад

  • Багш Ж.Оюунцэцэг “АБТА” цол тэмдгээр шагнуулав.
  • Зохиолч О.Дашбалбар, Дан.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо нарын зохиол бүтээлийн хүрээнд “Уншигчдын бага хурал” зохион байгуулж энэ үеэр Ш.Гаадамбын нэрэмжит шагналыг Явгаанд, Ц.Мөнхийн нэрэмжит цалинг ХБ-3-р ангийн оюутан Б.Мөнхчимэгт тус тус хүртээв.


2009 он:

Сургалт:

  • Тус сургуулийн багш нарын боловсруулсан “Бийрээр бичихүй”, “Амжилттай багшлахуй” модуль сургалтууд БСШУЯ-аас зарласан тендерт шалгарав.
  • Нийслэл болон хөдөө орон нутгаас ирсэн багш нарын дунд “Сургалтын хэрэглэгдэхүүн” модуль сургалт зохион байгуулав.

Бусад:

  • Багш О.Сундуй “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал” хүртэв.
  • Утга зохиолын шинжээч, судлаач Ц.Мөнхийн нэрэмжит цалин олгох тухай тушаал гарч ХБ-4-р ангийн оюутан Б.Янжиндулам “Цалинт оюутан”-аар шалгарав.
  • Эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит шагналаар зохиолч До.Цэнджав, Ц.Доржготов нар шагнагдав.
  • “Таримал мод ургамал хамгаалах” ТББ-ын баг, “Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нь” төслийн баг тус тус ажилласан. Түүнд хэлбичгийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэлний тэнхимийн 10-аад багш орж ажилласан байна
  • Оюутан Б.Миеэгомбо Герасимовичийн нэрэмжит семинарт “Д.Цэнджавын тууж бичлэгийн онцлог” сэдэвт илтгэл хэлэлцүүлж дэд байр, Ж.Төмөрцэрэнгийн нэрэмжит ЭШХ-д “"Алтан жүн жор” зохиолыг түлхүүр нэгжээр задлах нь” илтгэл хэлэлцүүлж дэд байр, оюутан Э.Олзхүү “Л.Хасарын өдрийн тэмдэглэл” илтгэлээр тусгай байр тус тус эзэлжээ.


2008 он:

Сургалт:

  • Багш Ж.Болор-Эрдэнэ, А.Лхагвасүрэн, Б.Баярнэмэх нар “ICT-ийг сургалтанд ашиглах нь” сургалт семинар зохион явуулав.
  • Багш Б.Баярнэмэх power point программын талаар багш нарт сургалт явуулав.
  • Багш М.Ичинноров ХАА-н яамны төслийн хөтөлбөрт сургалтыг Завхан аймагт зохион байгуулж нийт 18 багшийг “Сургагч багш”-аар бэлтгэж гаргав.
  • Багш П.Одсүрэн Орхон, Дархан-Уул аймгийн нийт 170 гаруй багш нарт сургалт семинар зохион явуулсан. Мөн “Уран зохиол 8” сурах бичгийн дасгал ажил, багшийн номыг бичиж хэвлүүлэв.
    • Багш Г.Даваажаргал “Монгол хэл 7” сурах бичгийн багт ажиллав.

Эрдэм шинжилгээ

  • Багш Г.Гантогтох МУБИС-д ”Хүннүгийн аж ахуй, хот суурин” сэдвээр 1 сард магистрын зэрэг хамгаалав.
  • Багш Б.Ариунзаяа 2008.03.04-нд ХУИС-д “Англи монгол хэлний баймж үгсийн утгазүйн судалгаа” сэдвээр магистрын зэрэг амжилттай хамгаалав.
  • Багш А.Лхагвасүрэн 2-р сард “Б.Явуухулангийн яруу найргийг заах аргазүйн зарим асуудал” магистрын зэрэг хамгаалав.
  • Багш Б.Цагаан 5-р сард УБИС-д “Англи хэлний сургалтад бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх боломжийг судалсан нь” сэдвээр магистрын зэрэг амжилттай хамгаалав.
  • ХБ4 ангийн оюутан Э.Олзхүүгийн “Б.Лхагвасүрэнгийн “Боржгины бор тал” шүлгийн сэтгэлгээний онцлог” сэдэвт илтгэл нь Герасимовичийн нэрэмжит ЭШХ-д 2-р байр эзлэв.

Бусад

  • Сургуулийн 15 жилийн ойг тэмдэглэв.
  • Багш П.Одсүрэн БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулав.
  • Багш Г.Даваажаргал БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулав.
  • Ч.Жачин, Г.Даваажаргал, А.Лхагвасүрэн нарын “Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг” ном 2008 оны “Улсын шилдэг ном”-оор шалгарав
  • Багш Д.Цогзолсүрэн “Эрдэм шинжилгээний клуб” байгуулан ажиллуулж эхлэв.
  • Багш М.Ичинноров “Оны шилдэг заах аргач багш” өргөмжлөл хүртэв.
  • Багш Б.Цагаан залуу багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр эзлэв.
  • Багш Д.Алтанцэцэг “Анги сурталчлах аян”, Бүндэн багштай “Багшийн алдар” уулзалт ярилцлагыг тус тус зохион байгуулсан байна.
  • 12 сард Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын зохиол бүтээлээр “Уншигчдын бага хурал”-ыг амжиллтай зохион байгуулав.
  • Багш Б.Цагаан “Оны шилдэг залуу багш” өргөмжлөл “Оны шилдэг манлайлагч багш” өргөмжлөлийг багш Г.Даваажаргал хүртсэн бол “Оны шилдэг авьяаслаг оюутан”-аар ХБ3 ангийн Туул, “Оны шилдэг удирдагч оюутан”-аар МАХ4 ангийн Л.Оюунсүрэн, МОХ-ны “Манлайлагч оюутан”-аар ХБ3 ангийн Э.Олзхүү тус тус шагнуулсан байна.


2007 он:

Сургалт

Багш М.Ичинноров “Багшийн хөгжил- имидж” төвтэй хамтран ЕБС-ийн 150 гаруй багшид сургалт явуулав.

Эрдэм шинжилгээ:

  • Багш Г.Гантогтох “Эртний нүүдэлчдийн хот сууринг ангилах арга зүйн асуудалд” сэдэвт илтгэл хэлэлцүүлж сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзлэв.
  • ХБ III ангийн оюутан Б.Оюундэлгэр “6-7-р ангийн шинэ сурах бичигт хийсэн анализ” сэдэвт илтгэлээрээ сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байр эзлэв.
    • ХБ IY ангийн оюутан Отгонбаяр “Ц.Бавуудоржийн яруу найргийн туурвил зүйн онцлог” сэдэвт, Ш.Ган-Эрдэнэ “Эхэд суурилж стандартыг хэрэгжүүлэх нь” сэдэвт бакалаврын ажил бичиж амжилттай хамгаалав.

Бусад:

  • “Заах аргач оюутан” тэмцээн, “Уншигчдын бага хурал”-ыг амжилттай зохион явуулав.
  • Англи хэлний багш нар, 3-р сард “English corner day” өдөрлөг, 4-р сард англи хэлний олимпиад зохион явуулав.
  • Багш нар UBS-1 телевизийн “Тодруулга” нэвтрүүлэгт оролцов. ü СХБ-4 ангийн оюутан О.Сувдаа “Эрдэмд мөргөмүү” үзэсгэлэн гаргав.


2005 он:

Сургалт

  • 2005.02.01-05.30 хүртэлх хугацаанд “ Гурван–Эрдэнэ “ дээд сургууль дээр БСШУЯ-аас “ Электрон жаал “ дэд төслийг хэрэгжүүллээ.
    • 2005 оны 11 сард НУТ, ХУТ-ны тэнхим хамтран “Сэргэн мандалт” төвийн нээлт хийж үйл ажиллагааны төлөвлөлтийг танилцуулав.

Эрдэм шинжилгээ:

  • Багш М.Ичинноров “Сэтгэл судлал” / 6х.х/ ,багш О.Гэрэлмаа “Хэн бүхний тест”, / 2х.х/ ,багш Н.Баянмөнх “Шашин судлалын удиртгал” / 7.2х.х/ ,багш Д.Цогзолсүрэн “Монголын түүхийн хэрэглэгдэхүүн” / 7.2х.х/, сургуулийн “Сургалт–эрдэм шинжилгээний бичиг” №4 / 10.5 х.х / номуудаа хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо.
  • 2005,01,10 нд Хэлбичгийн ухааны тэнхимийн багш Б.Баянаа Хэлбичгийн ухааны доктор/Ph.D/-ын зэрэг хамгаалав.

Бусад:

  • 2005 оны 2 сард багш Катерина “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав.
  • Бийрийн бичлэгийн “Арвин бийр” төв нээгдэв.
  • 2005-03-18 нд ХБУ-ны тэнхимээс зохиолч Ц.Доржготовын “90 хоногийн оргодол” туужаар “Уншигчдын бага хурал” зохион байгуулав. ü Тус сургуулийн төгсөх ангийн оюутан Ц.Энхбаатар 2005.05.06-ны хонхны баярын өдрөөр “ Бичиг минь, бийр минь ” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргав.


2004 он:

Сургалт:

  • Магистрын сургалтын алба байгуулагдаж, “Боловсролын онол, түүх” мэргэжлээр магистрант элсүүлж эхлэв.
  • МННХ, Соросын сангаас Их дээд сургуулиудад сургалтын шинэ аргазүй нэвтрүүлэх төсөл 2 үе шаттайгаар явагдаж, 1-р шатанд Нийгмийн ухааны тэнхимийн багш Д.Цогзолсүрэн, Д.Сүхболд, Б.Хашцэцэг, М.Ичинноров, 2-р шатанд багш Д.Сүхболд, М.Ичинноров нар хамрагдав

Эрдэм шинжилгээ:

  • 5-р сард Түүхийн клубын оюутнуудыг бүтээлийг багш Д.Цогзолсүрэн, Д.Сүхболд нар эмхтгэн хэвлүүлэв.
  • 9 сард Хэл бичгийн ухааны тэнхимийн англи хэлний багш Б.Дагиймаа доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалав.
    • Багш У.Сувданцэцэг магистрын зэрэг хамгаалав.

Бусад:

  • 2004-12-17-нд төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Утгын сүм” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгуулж, улмаар энэ ажлын хүрээнд монголын радиогийн “Найраг хөгжөөх цаг” нэвтрүүлэгт уралдаанд амжилттай оролцсон яруу найрагчдыг оролцууллаа.Мөн дэлхийн яруу найргийн өдрийг сургууль дээрээ зохион байгуулсан.
  • Багш Н.Баянмөнх “Фото мисс” уралдааныг зохион байгуулж, энэ тэмцээнд нийт 4 зурагчин, 5 фото мисс оролцож, МАХ-1 ангийн оюутан Нарангэрэл фото миссээр шалгарлаа
  • 5-р сарын 7-нд тус сургууль дэр Монгол хэл бичгийн улсын олимпиад зохион байгуулагдав.
  • 11-р сард Энхтайвны корпусын Вашингтон дахь захирал Жей Катзин тэргүүтэй төлөөлөгчид тус сургуульд зочлон ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
  • 11-р сарын 26-нд Нийгмийн ухааны тэнхимийн багш М.Ичинноров “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.
  • 12 сарын 16-нд О.Дашбалбарын нэрэмжит “Утгын сүм” яруу найргийн наадам хоёр дахь удаагаа зохиогдож, залуу зохиолч, яруу найрагчид, оюутан сурагчид оролцов. Тэргүүн байранд УБИС-ийн багш, яруу найрагч П.Нямлхагва, дэд байранд яруу найрагч Лхамноржмоо, гутгаар байранд яруу найрагч Х.Сүглэгмаа нар шалгарч, цом мөнгөн шагнал гардан авав.
  • Оны шилдэг багшаар англи хэлний багш Катерина, шилдэг оюутнаар ХБ-IY ангийн оюутан Ц.Энхбаатар шалгарав.


2003 он:

Сургалт

  • 1 сард “Өрхийн багш бэлтгэх” сэдэвт семинарыг “Авьяас” холбоо болон төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулав.
  • 6-р сард Япон улсын иргэн Ногучи Чинацу, Накажима Юми нар хэл бичгийн ангид суралцаж төгсөв
  • 9-р сараас Энхтайвны корпусын шугамаар АНУ-ын иргэн Катерина англи хэлний багшаар ажиллаж эхлэв.
  • 10-р сард багш нар орчин үеийн сургалтын технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх өдөрлөгт оролцов.
  • 10-р сард Захиргааны зөвлөлийн гишүүд “Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл” сэдэвт семинарт оролцов.
  • 11-р сард багш нар АНУ-ын Олон улсын сургуулийн төсөл, МХИДСХ-оос зохион байгуулсан “Их дээд сургуулийн удирдлагын арга, философи” сэдэвт сургалт семинарт хамрагдав.

Эрдэм шинжилгээ

  • 12-р сарын 10-нд тус сургуулийн 1997 оны төгсөгч Т.Баясгалан монгол ардын аман зохиол судлалаар эрдмийн зэрэг хамгаалав.
  • Багш Д.Цогзолсүрэн “Монгол улсын ноёд язгууртны зэрэг дэв”, Д.Нямаа “Тэнгэрийн хаяа”, Ч.Жачин, С.Цэнд нар “Уран уншлага”, Н.Баянмөнх “Өрнө дахины философийн тест”, “Дорно дахины философийн тест” , Б.Баяраа “Хуульч Сандаг ба монгол үг зохиол ” ном, гарын авлага бичиж хэвлүүлэв.

Бусад:

  • 5-р сард тус сургууль Магадлан итгэмжлэгдсэн байгууллага болов.
  • 11-р сард багш Д.Нямаа, Н.Баямөнх нар “Утгын сүм” яруу найргийн наадам зохион байгуулж, сэтгүүлзүйн 1 ангийн оюутан Нарангарав тэргүүн байр эзлэв.
  • 11 сарын 21-нд сургуулийн захиргааны зөвлөлөөс ”Захиалгаар багш бэлтгэх эрэлт хэрэгцээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийв.
  • 11 сарын 27-нд тус сургуулийн хамт олон 10 жилийн ойн баяраа тэмдэглэв.
  • 11 сарын 28-нд Ч.Жачин Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны “2003 оны шилдэг захирал”-аар өргөмжлөгдөв. ü 12- сарын 26-нд Нийгмийн ухааны тэнхимийн багш Н.Баянмөнх “Оны шилдэг багш”-аар, ХБ4 ангийн оюутан Т.Анхбаяр “Шилдэг оюутан”-аар шалгарав.


2002 он:

Эрдэм шинжилгээ

  • Багш А.Азжаргал, “Монголын орчин үеийн яруу найргийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж тэргүүн байр эзлэв.
  • Оюутан Х.Ганчимэг Герасимовичийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хуралд “Мангасын дүрийн бэлгэдэл” сэдэвт илтгэл тавьж тэргүүн байр эзлэв.
  • Багш М.Алтанчимэг Галидасын “Үүлэн зардас”, В.Инжинашийн “Нэгэн давхар асар” романыг /монгол бичгээс кирилл бичигт буулган/ хэвлэж гаргасан.
  • Багш А.Азжаргал УБИС-ийн магистрантурт суралцаж “Монголын уран зохиолд онолын сэтгэлгээ хөгжсөн нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Бусад

  • Багш С.Долзодмаа, Б.Баянаа нар “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.
  • ХБ4 ангийн оюутан М.Дэлгэрмаа, СЗ4 ангийн оюутан Б. Мөнхбаатар нар Ш.Гаадамбын нэрэмжит шагналаар шагнагдав.
  • Сэтгүүлзүйн 3 ангийн оюутан Б.Мөнхбаатар их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон “Явуугийн уул” яруу найргийн наадмын тэргүүн байр эзлэв.Багш оюутнууд Болор цомын эзэн 5 яруу найрагч болон тус төрийн тоймч Дашзэвэгтэй уулзалт хийв.
  • Багш, оюутнууд телевизийн “Тататунга” нэвтрүүлэгт амжилттай оролцов.
  • Сургуулийн эмблем, тугийг шинэчилж хийв
  • Багш Н.Баянмөнх Кыргызийн Бишкек хотноо явагдсан олон улсын сэтгүүлзүйн багш нарын сургалт симпиозумд оролцож мэргэжил дээшлүүлсэн.


2001 он:

Эрдэм шинжилгээ

  • 2001,02,17-нд Ж.Бямбын мэндэлсний 67 жилийн ойн баярт зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын Үндэсний Зохиолчдын Холбоотой хамтран зохион байгуулав.
  • Багш доктор С.Норжинлхамын удирдсан оюутан Г.Цэвэлмаа “Хоршоо үгийн утга ” сэдэвт илтгэл сургуулийн эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр, Ш.Лувсанвандангийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хуралд шагналт байр тус тус эзлэв.

Бусад:

  • Багш доктор, профессор Ч.Жачин, С.Цэнд нар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдав.
  • Багш Б.Мөнгөнхөлөг ХБ-4, ТУЗ-4 ангиудын хооронд “МАЧ шоу” тэмцээнийг Ж.Бямбын уран бүтээлийн сэдвээр зохион байгуулав.
  • Багш Н.Баянмөнх “Хайрын сүлд дуу 2001 ” наадмын тэргүүн байрын шагнал хүртэв.
  • Сэтгүүлзүйн ангийн оюутан Б.Зоригоо, Б. Мөнхбаатар нар “Гэрэл зургийн сэтгүүлзүй ” чиглэлээр уран бүтээлийн үзэсгэлэн гаргав.
  • 2000 он:
  • Тус сургууль дээр дэлхийн яруу найргийн өдрийг анх удаа тэмдэглэв.
  • Хичээлийн эрхлэгч Ч.Эрдэнэбат, багш Л.Жумдаан нар БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотын Сурган хүмүүжлийн газар зочлов.
  • Гэрэл зургийн лабортори байгуулагдав.
  • 1999 он:
  • Багш С.Норжинлхам ОХУ-ын Буриадын их сургуульд урилгаар ажиллав.
  • Багш Д.Бүндэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав.
  • Багш С.Норжинлхам ОХУ-ын Буриад улсад “ОЦМХ-нүүдийн хоршоо үгийн, үгийн сан-хэлзүйн онцлог” сэдвээр хэлбичгийн ухааны боловсролын докторын зэрэг хамгаалав. ü Хичээлийн эрхлэгч Ч.Эрдэнэбат Монгол улсын их дээд сургуулиудын багш нарын анхдугаар хуралд төлөөлөгчөөр оролцов.
  • 1998 он:
  • “Зохист аялгуу” сонин гаргав.
  • Сургууль байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
  • Монгол улсын ерөнхийлөгч тус сургуульд хүрэлцэн ирж сургалт, эрдэм шинжилгээний ажилтай танилцав.
  • Компьютерийн лабортори байгуулж сургалтад ашиглаж эхлэв.
  • Тус сургуулийн оюутны “ГУГА” баг их дээд сургуулиудын оюутны “Дэвжээ” нэвтрүүлэгт оролцов.
  • Оюутан Б.Алтанцэцэг академич Ш.Лувсанвандангийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байр эзлэв.
  • Оюутан Т.Баясгалан Герасимовичийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байр эзлэв.
  • 1997 он:
  • "Сургалт, эрдэм шинжилгээний бичиг"-ийн анхны дугаар хэвлэгдэв.
  • Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын кабинет байгуулав.
  • 1996 он:
  • 9 сард АНУ-ын Индианагийн их сургуулийн аспирант Петер Марш тус сургуульд англи хэлний багшаар уригдан ирж ажиллав.Оюутан Д.Энхтуяа, О.Гэрэлмаа нар шүлгийн түүврээ хэвлүүлэв.
  • Сургуулийн Эрдмийн зөвлөл байгуулагдав.
  • Анхны төгсөлтөө хийж 58 оюутан төгсгөв.
  • Захирал Ч.Жачин Монголын багш нарын 6-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцов. ü Д.Нацагдоржийн мэндэлсний 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
  • 1995 он:
  • 1 сард “Манлайлагч оюутан 1995”-аар оюутан А.Туул шалгарав
  • 4 сард “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулав.
  • Оюутан А.Мөнхцэцэг Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогдсон академич Ш.Лувсанвандангийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүн байр эзлэв.
  • Багш, оюутны эрдэм шинжилгээний анхны хурал болов.
  • 5 сард багш оюутнууд Төв аймгийн нутагт аялгуу, аман зохиолын судлалын анхны дадлага хийв.
  • 1993 он:
  • 1992 оны 9дүгээр сард Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Жачингийн боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр Монгол мэдлэгийн их сургуульд Дуун ухааны анги нээж, оюутан элсүүлж суралцуулав. Тус анги нь Нийслэлийн 18-дугаар сургууль дээр хичээллэж эхэлсэн бөгөөд МУИС-ийн багш М.Базаррагчаа, УБДС-ийн багш Пүрэвжал, багш Б.Идэрбаяр, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Жачин, Ж.Төмөрхуяг, Бүдхүү нар анхны багшаар ажиллаж байлаа.
  • Монгол улсын Шинжлэх ухаан, Боловсролын сайдын зөвлөлийн 1993 оны 5-дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр (Дугаар 12) С.Долзодмаагийн санаачилсан “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль үйл ажиллагаагаа эхлэв.
  • 1993-1994 оны хичээлийн жилд монгол хэл-уран зохиолын багш, уран зохиол-түүхийн багш, бага ангийн заах аргазүйч-хэлбичгийн багшийн мэргэжлээр оюутан элсүүлж, биеэ даасан сургууль болж өргөжив.