Грубовын ортууз

Грубовын ортууз. Буурцагтны овогт хамаарагдах маш их өргөсөж модожсон салаа мөчир ихтэй сөөгөнцөр учраас дов сондуул үүсгэн ургах нь цөөнгүй. Навчны өврөөс гарсан нэг юм уу, хэд хэдэн хөх ягаан цэцэгтэй. Хос бус өдлөг нийлмэл навчтай, хатуувтар, гонзгой буурцагтай. Галбын говь, Борзонгийн говийн элсэрхэг хөрсөнд ургана. Үүнийг эрдэмтэн В.И.Грубовын удирдсан хээрийн хайгуул судалгааны ангийнхан 1970 онд дээрх нутгаас болжээ.[1]

Ашигласан материал

засварлах
  1. Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 324