Гро Харлем Брундтланд

Гро Харлем Брундтланд (норв. Gro Harlem Brundtland, 1939 оны 4 сарын 20-нд төрсөн) нь Норвегийн ерөнхий сайдаар 3 удаа (1981, 1986–89, 1990–96), мөн 1998-2003 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирлаар ажиллаж байсан улс төрч юм. Мөн 2007-2010 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элчээр ажиллаж байв. Тэрбээр тогтвортой хөгжлийн талаарх "Бидний хамтын ирээдүй" буюу "Брундтландын тайлан"-г гаргасан Брундтландын комиссыг ахалж байснаараа олон улсад алдаршжээ.

Гро Харлем Брундтланд
Гро Харлем Брундтланд 2011 оны 2 сард
 Норвегийн ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1990 оны 11 сарын 3 – 1996 оны 10 сарын 25
MonarchV Олав
V Харальд
ӨмнөхЯн Педер Сюсе
ДараахТорбөрн Ягланд
Албан тушаал хашсан
1986 оны 5 сарын 9 – 1989 оны 10 сарын 16
MonarchV Олав
ӨмнөхКоре Виллок
ДараахЯн Педер Сюсе
Албан тушаал хашсан
1981 оны 2 сарын 4 – 1981 оны 10 сарын 14
MonarchV Олав
ӨмнөхОдвар Нордли
ДараахКоре Виллок
ДЭМБ-ын 5 дахь Ерөнхий Захирал
Албан тушаал хашсан
1998 оны 5 сарын 13 – 2003 оны 7 сарын 21
НҮБ-ын ЕНБДКофи Аннан
ӨмнөхНакажима Хироши
ДараахИ Чун-үг
Хөдөлмөрийн Намын удирдагч
Албан тушаал хашсан
1981–1992
ӨмнөхРэйульф Стийн
ДараахТорбөрн Ягланд
Норвегийн Байгаль орчны сайд
Албан тушаал хашсан
1974 оны 9 сарын 6 – 1979 оны 10 сарын 8
Ерөнхий СайдТрюгве Браттели
Одвар Нордли
ӨмнөхТор Халворсен
ДараахРольф Артур Хансен
Норвегийн парламентын гишүүн
Албан тушаал хашсан
1977 оны 10 сарын 1 – 1997 оны 9 сарын 30
ConstituencyОсло
Хувийн мэдээлэл
Төрсөн
Гро Харлем

1939 оны 4 сарын 20 (1939-04-20) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Норвеги, Акерсхус, Берум
Улс төрийн намХөдөлмөрийн Нам
Эхнэр, НөхөрАрне Олав Брундтланд
Хүүхэд4
Алма матерОсло Их Сургууль (Анагаах ухааны кандидат)
Харвардын их сургууль (Нийгмийн эрүүл мэндийн мастер)
Гарын үсэг

Эмч мэргэжилтэй Брундтланд Хөдөлмөрийн Намд элсэж, 1974 онд байгаль орчны сайдаар томилогджээ. 1981 онд Норвегийн анхны эмэгтэй ерөнхий сайд болж, 8 сар ажилласан. Мөн 1986-1989, 1990-1996 онд ерөнхий сайдын албыг дахин хашсан. Ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгсны дараа олон улсын тавцанд тогтвортой хөгжил, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах болжээ.