Гоц халдварт өвчин
Гоц халдварт өвчин - (оросоор. Особо опасные инфекции, Карантинные инфекции, англиар. Quarantinable diseases) Хурдан хугацаанд тархаж олон хүнд халдварлах буюу - эпидеми үүсгэх чадвар бүхий халдварт өвчнүүдийн ерөнхий ангилал юм.
2005 онд батлагдсан Олон улсын Эрүүл мэндийн дүрмээр уушгины тахал, х Гоц халдварт өвчин дэгдсэн үед Дэлхийн Эрүүл мэндийн ассамблейгаас батлан гаргасан Олон улсын эрүүл мэндийн дүрэмд хэрхэн яаж ажиллах, ямар ямар ажлуудыг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байдаг. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг уг дүрэм – гэрээнд нэгдэн орсон 194 улс хүлээдэг. Монгол улс уг дүрмийг анх батлагдах үеэс нь буюу 1969 онд нэгдэн орсон.