Гончигийн Бирваа

Гончигийн Бирваа (1916 - 2006) нь БНМАУ-ын УГЗ, Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч юм.

Намтар засварлах

Гончигийн Бирваа 1916 онд одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт төржээ. 1 настайдаа Гончигийнх хэмээх айлд үрчлэгдсэн аж. Нутагтаа мал маллаж байгаад 1936 онд цэрэгт татагдан 1953 он хүртэл алба хаахдаа үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач хүртэл ажил хийж явжээ. Тэр үедээ Монголын анхны маршуудыг зохиож байсан. 1955 оноос Хүүхэлдэйн театр, Элдэв-Очир кино театрын хөгжмийн багш, 1957 оноос симфони найрал хөгжмийн удирдаач, 1965 оноос Улсын циркийн хөгжмийн удирдаач, 1967 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1984 оноос нас эцэслэх хүртлээ чөлөөт уран бүтээлч байв.

Бүтээлүүд засварлах

Дуу засварлах

  • Намрын шөнө
  • Гоёхон чимэг ч юм уу даа
  • Тэмээчин болно
  • Зандан шоо
  • Хүслийн дээж
  • Хөдөө тийш
  • Эгэл цэрэг
  • Дайчин нөхрийн дурсгалд
  • Бидний зам нэг
  • Зөвлөлт түмэндээ баярлалаа

Киноны дуу засварлах

  • Нийслэл хүү
  • Хөдөөгийн баясгалан
  • Баянбулагийнхан
  • Улаан дарцаг
  • Хөхөө гэрлэх дөхлөө
  • Тууврын замд

Хөгжимт жүжиг, дуурь засварлах

  • Аргат бяцхан баатар
  • Эрдэнэ тээлийн уянга
  • Гурван хашир, найман танхил
  • Шинэ байшинд
  • Их хурим
  • Их говийн зоригтон
  • Амьдралын улаан шугам
  • Харц хатан
  • Ёс ёмбогор, төр төмбөгөр

Шагнал засварлах

Гэр бүл засварлах

Түүний охин Б.Мөнхшүр нь төгөлдөр хуурч,