Гомбын Равдан (1952 оны 11-р сарын 7-нд Архангай аймгийн Хашаат сумын нутагт төрсөн) - Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг 2002 онд, Ардын жүжигчин цолыг 2018 онд тус тус хүртсэн тайз дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер, нэвтрүүлэгч, театр, киноны жүжигчин.

Намтар засварлах

Г.Равдан Архангай аймгийн хуучнаар Лүн, өнөөгийн Хашаат суманд 9 хүүхэдтэй айлын ууган хүү болж төрөөд Өвөрхангайн Хужиртад дунд сургуульд орсон. Хужиртын сургуулийн дуу хөгжмийн багш Балдангийн Очирбат гуравдугаар ангид байхад нь дуу хөгжим заахаас гадна шүлэг унших арга зааж байжээ.

Тэрбээр 1968 онд Багшийн сургуулийн соёлын ангид, дараа нь 1971 онд Улсын Багшийн Дээд сургуулийн Кино драмын ангид элсэн орж 1975 онд В. М. Вэллс, Д. Маамхүү нарын удирдлагад суралцаж, улаан дипломтой онц төгссөн.

1975-1987 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчин, 1987-1994 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1994 оноос Монголын радиод нэвтрүүлэгч, хөтлөгч, Монголын үндэсний телевизэд орчуулгын кинонд дуу оруулагч жүжигчнээр тус тус ажиллаж байсан.

Г.Равдан нь тайз дэлгэцнээ олон дүрүүд бүтээхийн зэрэгцээ Улсын Багшийн Дээд сургуульд уран уншлагын төрлөөр дагнан ажиллаж, бие даасан тоглолгуудыг хийдэг бөгөөд улс орон даяар болон тодорхой хүрээнд зохион явуулж байгаа олон арван хүртээлтэй сонирхолтой арга хэмжээнүүдийг хөтөлж, учир холбоосыг зөв гаргаж хүмүүст хүргэж чаддагаараа хэнд ч амар олдоод байхгүй ховорхон авьяас заяасан хүний нэг билээ.

1979 онд анх Зохиолчдын Эвлэлийн 50 жилийн ойд зориулсан уран уншлагын уралдаан Ч.Лодойдамбын "Шарагчин" өгүүллэлийг уншиж "Уран уншигч" хэмээх мөнгөн медаль хүртэж байжээ.

1985-1989 оны хооронд Монголын радиогийн “Жүжигчний микрофон” нэвтрүүлгээр олон роман, туужийг бүрэн эхээр нь бэлтгэж хүргэсэн байна.

Бүтээл засварлах

Киноны дүр засварлах

  1. Сахиус уу, сахиул уу    –  Алтангэрэл-1983 он
  2. Газарчин –                               1983 он
  3. Ацаг шүдний зөрөө – Заяат -  1985 он
  4. Байлдааны даалгавар       -    1985 он
  5. Сүүдэр             - Дугар   -       1986 он
  6. Мандах нарны туяа –Даш -    1987 он
  7. Би нисэх дуртай –Мөнгөн -   1987 он
  8. Мандухай сэцэн хатан–Лаваг- 1988 он
  9. Алтан шонхор –Хажир бөө -  1989 он
  10. Тод магнай   – Нэрэндоо    - 1990 он
  11. Мөнх тэнгэрийн хүчин дор –Мухулай -1991 он
  12. Хааны сүүлчийн хатан– Цогбадрах- 2000 он
  13. Маш нууц- 2015 он
  14. Буруу өрөг -2020 он

Гэр бүл засварлах

Г.Равдан 5 хүүтэй. Отгон хүү Баттогтох СУИС-ийн жүжигчний анги төгссөн уран бүтээлч.