Гомбосүрэнгийн Өнөрбаяр

Гомбосүрэнгийн Өнөрбаяр (1979 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн )- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн дарга, Завхан аймгийн Засаг дарга.

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль төгссөн,

2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D) төгссөн,

2001-2009 МУИС-ийн НШУС-д цагийн багш, дагалдан багш, багш, дэд профессораар ажилласан байна.

2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн

2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга

2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн байжээ.

2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын зөвлөх,

2013 онд Японы Кюшүгийн Их сургууль төгссөн байна.

2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга

2016-2023 оны 4-р сар хүртэл Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн даргааар ажилласан.

2023 оны 4-р сарын 6-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар 76 % дэмжлэг авч Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон.

2023 оны 6-р сарын 2-нд Г.Өнөрбаяр нь Завхан аймгийн Засаг даргаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийт төлөөлөгчдийн 57.5 хувь санал авч томилогдоод байна.