Гомбожав (Хүдэр)

Гомбожав (Хүдэр) — Сэцэн хан аймгийн Ачит засгийн хошуу (одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт 1810 оны цагаан морин жил Монголын дорнод их тал дунд, айл хэсэж амь зууж явсан ядуу эмэгтэй Должингийн нуган үр болон мэндэлжээ. Ямар ч бэлтгэлгүй нар, салхи авхуулан төрж, хүдэр боргил байдлаар хүн болж байгааг өхөөрдөн Хүдэр нэр хайрласан гэдэг.

Цол чимэг

засварлах

Даян аварга

Барилдааны амжилт

засварлах

Хүдэр хүү хамгийн анх 1835 оны уул тайлгын наадамд Духтай арслан, Гомбожав заан нарын зэрэг нутгийнхаа алдар цуутай бөхчүүдийг даган ирж барилдаад 3 даваад нутаг буцсан байна. 1836 онд дахин ирж барилдаад 5 даван шөвгөрч шонхор цол, 1836 оны их даншиг наадамд 10 даваад Богдын шавь (хүлэгч) Намжилжав дархан аваргад буулгуулж үзүүрлэн арслан цол, 1837 онд 6, 1838 онд 10, 1841 онд 10 давж Богдын шавь Ринчин арслан (хожмын дархан аварга)-д буулгуулж даян аварга цол хүртсэн байна. 1839 онд их даншиг наадамд 7 давж шөвгөлсөн. Бага даншигт 1843 онд 6,1844 онд 5 давж шөвгөлсөн. Уул тайлгын наадамд 1838, 1839, 1843 онд тус бүр 7 давж үзүүрлэн, 1837 онд 6, 1842 онд 5, 1844 онд 5 давж шөвгөлсөн. [1] Хүдэр даян аварга Гомбожав их даншигт 3 удаа, уул тайлгад мөн 3 удаа нийтдээ Монгол наадамд 6 удаа түрүү үзүүрт үлдээд Богдын шавийн бөхөд буулгуулж байжээ. Энэ аваргын өргөж тавьсан үхрийн дайтай том чулуу (”Үүнийг Сан бэйсийн хошууны Хүдэр даян аварга Гомбо хэмээх хүн өргөж тавилаа. Ийм хүчтэй хүн байсныг хожмын хүмүүс мэдтүгэй гэсэн” хятад бичигтэй) Баянтүмэнээс Долнуур орох замд байдаг хэмээн Ж.Дамдин гуай бичжээ. Дээрх шавийн Гомбожавт 1841 оны даншигт арслан цолтой 10 давж үзүүрлэхэд нь аварга цол олгосон бололтой, 1842 оны уул тайлгын наадмаас аварга цолтой барилдаж эхэлжээ. Тэр үед Мин засгийн олон Гомбо(Гомбожав) барилдаж байсан болохоор хооронд нь хольж хутгах явдал их байдаг билээ.

Дархан мэх

засварлах

Тохой алгадан тахимдах, хавсрах, дагуулж тонгорох

  1. todmagnai.mn: Хүдэр даян аварга Гомбожав, бөх судлаач Б.Цогтбаатар, нийтэлсэн 2012-10-19