Гомбожавын Бямбажав

Гомбожавын Бямбажав

1962 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн.1984 онд Монгол Улсын Их сургууль, 1999 онд Төийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, Бизнес удирдлагын магистр, Боловсролын удирдлагын докторант.

1984-2000 онуудад Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Дархан- Уул аймгийн 10 жилийн 5-р сургууль , “Од” цогцолбор сургуульд түүх- нийгмийн ухааны багш, ЗАН-ийн ахлагч, 2000-2005 онд Дархан- Уул аймгийн Удирдлагын Хөгжлийн Дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 2005-2011 онд  Удирдлагын Хөгжлийн Дээд сургуулийн захирал, 2012 оноос “Соёмбо” дээд сургуулийн Дархан салбарын захирлаар ажиллаж байна.

Бүтээлийн жагсаал:

·        Бүлээн бороо шар навчис (2006)

·        Уртын урт сандлын цэнхэрлэх үзүүрт... (2009)

·        Зүүдний гуниг (2010)

·        Үзэмжит огторгуй (2011)

·        Миний амьдардаг энэ хотод бороо орж байна (2012)

·        Надаас өмнө намайг туурвисан он жилүүдэд Би бүтээгдсэн (2013)

·        Монголын уламжлалт менежмент (2003, 2005)

·        Улс төрийн шинжлэх ухааны сэтгэлгээний түүх (2005)

·        Шинэ зууны харилцаа (2004, 2006, 2012)

·        Иргэн ба хууль эрх зүй (2005)

·        Шинэ зууны удирдагч (2006)

·        Чингис хааны тэргүүлэхүйн урлаг (2006)

·        Ёс зүй (2010)

·        Утга зохиолын шинэ яриа (2011) зэрэг ном хэвлүүлсэн.