Глогерийн дүрэм
Глогерийн дүрэм - Энэ дүрмийг 1833 онд Германы эрдэмтэн Глогер шувуун дээр үндэслэжээ. Мөн сүүн тэжээлтэн, мөлхөгчид энэ дүрэмд тохирно. Чийглэг халуун уур амьсгалтай нутгийн амьтдын өнгө, зүс сэрүүн хуурай уур амьсгалтай нутагт тархсан тухайн зүйлийн хэлбэрээс өнгө зүс нь хар, хурц тод байна. Сэрүүн бүсэд тархсан тухайн амьтны салбар зүйл бүдэг саарал зүстэй. Шувуудаас бараан бөгөөд хурц тод өнгөтэй салбар зүйл нь Энэтхэг ба Гималай, Өмнөд Хятад, арай цайвар нь Баруун Хойд Африк, Өмнөд Европ ба Сибир, Якутад бүр цайвар зүстэй нь тархжээ. Монгол орны умраас өмнө зүгт өргөн дэлгэр тархсан бамбай хоншоорт могой говьд хангайнхаас илүү хурц тод өнгөтэй байна.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.