Гигроскоп
Гигроскоп — (грек. hygros — чийгтэй; skopeo — ажиглаж байна) бодис ба материалын агаараас чийгийг шингээх шинж чанар.
Гигроскоп шинж чанар өндөртэй бодисын нэг бол биодизель юм. Биодизелийн гигроскоп чанар 1200PPM байдаг. Мөн зөгийн бал, метанол, этанол, глицерин, концентрацижуулсан хүхрийн хүчил, концентрацижуулсан натрийн гидроксидийн уусмал, усгуй кальцийн хлорид зэрэг бодисууд гигроскоп шинж чанар өндөртэй байдаг. Усгуй кальцийн хлорид нь гигроскоп шинж чанар маш өндөртэй учир эцэстээ шингээсэн усандаа задран уусдаг. Дэлхийн агаар мандал чийгтэй (усны уур агуулдаг) байдаг тул гигроскоп бодисууд битүүмж сайтай саванд хадгалагдах ёстой. Лабораторид гигроскоп бодисуудыг эксикаторт хадгалдаг.