Гжегож Болеслав Лато (польш. Grzegorz Bolesław Lato; 1950 оны 4-р сарын 8-нд Бүгд Найрамдах Польш Ард улсын Мальборг хотод төрсөн) - Польшийн хөлөмбөгийн шигшээ багийн түүхэн дахь шилдэг тоглогчдын нэг.

Гжегож Лато, 2010 он.

1974, 1982 онуудын Дэлхийн аврагын хүрэл медальт, 1978 оны ДАШТ-д оролцогч, 1972 оны Олимпын аварга, 1976 оны Олимпын мөнгөн медальт, Польшийн хоёр удаагийн аварга тамирчин.

Хөлбөмбөг тоглож дуусаад польшийн хэд хэдэн багийн дасгалжуулагч хийгээд сүүлдээ улс төрийн зүтгэлтэн болсон. 2001-2005 онд Польшийн Сенатын гишүүн, 2008-2012 онуудад Польшийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч байсан.