Германы 6-р арми
Германы 6-р арми нь Сталинградын тулалдаанаар бүслэгдэн устгагдсан, Германы анхны арми юм. Хамгийн сүүлийн командлагч нь генерал-фельдмаршал Фридрих Паулус. 6-р армийг бүслэгдэн бут цохигдсоны дараа Германы дээд командлал өшөө авагчдын гэсэн тодотголтойгоор 6-р армийг дахин шинээр байгуулсан боловч Украиныг чөлөөлөх байлдааны үед дахин бут цохиулсан байна.