Герд Кантер (эст. Gerd Kanter, тавдугаар сарын 6-нд төрсөн) нь Эстонийн зээрэнцэг шидэгч юм. Түүний хувийн дээд амжилт нь 73.38 метр бөгөөд дэлхийн гуравт жагсах харин улсын нь дээд амжилт ажээ.

Герд Кантер
Kanter, Gerd.IMG 8873.JPG

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Эстон
Төрсөн огноо 1979 оны 5 сарын 6 (1979-05-06) (41 настай)
Төрсөн газар Эстони, Таллин

НамтарЗасварлах

Герд Эстонийн хамгийн нэртэй тамирчин бөгөөд Оны шилдэг тамирчнаар гурван удаа (2007, 2008 болон 2011) нэрлэгдэж дээд шагнал Цагаан од шагналаар шагнагдаж байжээ.

2006 оны есдүгээр сарын 4-нд Шведийн Хельсингборг хотноо 73.38 м шидэж Юрген Шульц (74.08 м, 1986), Виргилиюс Алекна (73.88 м, 2000) нарын удаад орох хол шидэлтийг хийсэн билээ.[1]

Бээжингийн олимпод 68.82 метр шидэж алтан медаль хүртэж байсан бол 2009 онд Осакад болсон ДАШТ-д 68.94 м шидэж өнөө цагийн олимп, дэлхийн аварга Роберт Хартингийг ардаа орхин түрүүлж байжээ.

ЭшлэлЗасварлах

  1. Butcher, Michael (2006-09-05). Kanter 73.38m in Helsingborg. IAAF. Retrieved on 2011-10-01.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Герд Кантер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан