Георгий Чичерин
Георгий Васильевич Чичерин (1872 оны 11-р сарын 12-нд Хаант Оросын Тамбов мужийн Кирсановын хошууны Караул тосгонд төрсөн- 1936 оны 7-р сарын 7-нд Москва хотод нас баржээ) -оросын хувьсгалч, зөвлөлтийн дипломат, 1918-1930 онуудад Зөвлөлт Оросын болон ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын Комиссар. 1918 оны 3-р сарын 3-нд Брестын энхийн гэрээнд Зөвлөлт Оросыг төлөөлж гарын зурсан хүн.
Намтар
засварлахТэрээр Василий Николаевич Чичерин (1829—1882) гэж дипломатын гэр бүлд төржээ. Эх нь Жоржина Егоровна Мейендорф (1836—1897) гэж оросын дипломат угсаатай эмэгтэй байжээ.
1891 онд Петербургийн гимназийг алтан медальтай төгссөн байна. 1891-1895 онд Петербургийн Их сургуулийн түүх-хэл зүйн ангид сурч төгссөн байна.
Түүнийг 1898 онд Хаант Оросын Гадаад хэргийн яаманд ажилд ороход эцэг нь Гадаад яамны Архивын газар ажиллаж байжээ. Тэр залуугааса тал бүрийн мэдлэгтэй, олон гадаад хэл мэддэг, төгөлдөр хуур дээр сайн тоголдог бөгөөд маш сайн ой санамжтай байжээ.
1898 оны 9-р сард нарийн бичгийн дарга, 1901 оны 4-р сард зөвлөх болон дэвшсэн байна.
1904 онд ажлаасаа түр чөлөө авч эмчлүүлэхээр Герман явсан.